logo
Намын бүлгүүдэд зөвшилцлөө түргэвчлэх шаардлага тавьлаа

Намын бүлгүүдэд зөвшилцлөө түргэвчлэх шаардлага тавьлаа

2011/12/08
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нартай өчигдөр уулзан Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг түргэвчлэх талаар зөвлөлджээ.
Улсын Их Хурлын дарга, “Сонгуулийн хуулийг ойрын өдрүүдэд батлах шаардлагатай байна. Иймээс УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж буй асуудлаа яаралтай тохирч, хуулийг батлах ажилдаа орох хэрэгтэй” гэсэн шаардлагыг тэдэнд тавьсан байна.
УИХ дахь намын бүлгүүд ч хуулийн төслийн зарим асуудлын талаархи зөрүүтэй байр сууриа зөвшилцлийн замаар яаралтай шийдвэрлэж, хуулийг ойрын үед батлахын төлөө байгааг бүлгийн ахлагчид энэ үеэр илэрхийлжээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш