logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт Улсад  албан ёсны айлчлал хийж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна

2011/12/08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Кувейт Улсын Эль Кувейт хотын олон улсын нисэх онгоцны буудалд буулаа.  Дараа нь Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол болов. Монгол Улсын Төрийн тэргүүн энэхүү айлчлалынхаа хүрээнд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир болон тус улсын Ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал, Кувейтийн хөрөнгө оруулалтын агентлагийн захирал зэрэг хүмүүстэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш