logo
“Төрийн мэдээлэл” нэрэмжит шагналтай боллоо

“Төрийн мэдээлэл” нэрэмжит шагналтай боллоо

2011/12/10
УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгов.
Энэ нь мөн парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн тогтвортой ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд бодит дэмжлэг болно гэж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөл үзэж байна. Шагналыг хүндэт өргөмжлөл, нэг сая төгрөг дагалдах бөгөөд нэрэмжит шагналыг жил бүр хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчийн аль нэгэнд олгоно.
Нэрэмжит шагналын эзнийг Парламентын сэтгүүлчдийн холбоо болон тухайн байгууллага, редакцийн санал, мөн холбооны гишүүн-хэвлэл мэдээллийн ажилтнуудын санал асуулгын дүнг харгалзан шалгаруулна. Анхны Нэрэмжит шагналыг энэ оны 12 дугаар сард багтаан олгох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш