Өргүй Монгол хүнийг олно гэвэл Монголын хүн ам нэг миллиард гурван зуун сая болохоос хэцүү. За тэгээд нэг миллиард гурван зуун сая болчихвол дэлхийн зургаан миллиард хүний хорин хувь нь өртэй болох нь ээ. Харин Монголд бол насанд хүрсэн хүн бүр өрийн “сүлжээн”-д “данстай” гэдэг. Насанд хүрээгүй балчрууд ч төрсөн цагаасаа “өр”-өнд орох асуудал байна. Төрөхөөсөө өмнө “өр” –ийн “данс” нээлгэсэн “нялх ураг” ч бий... Аав ээж хоёр хүмүүний жамаар танилцлаа. \Орчлонгийн жам ч юмуу, дараа мэднэ биз дээ\ Аав ээжийг “найрах” гэж хоолонд урина, утсыг нь цэнэглэнэ. Утасдах юмуу мессеж явуулахад мөнгө “унаж” байгаа. Нэг их “хайртай” хүн болох дүр исгэж, цэцэг, шоколад авч өгч мөнгө “үрнэ”. Нэг ёсондоо намайг “хийх” гээд мөнгө “зарцуулаад” байгаа хэрэг. Өөрт нь мөнгө байхгүй бол аав ээжээсээ болон ах дүүгээсээ \ Хараахан миний өвөө,эмээ,авга ах,авга эгчүүд болоогүй байгаа өрийн сүлжээнийхэн\ гуйна. Цаадуул нь өгөхгүй “унжаад” байвал найз нөхөд, таньдаг мэддэг бүхнээсээ “царай алдаж, цавиа маажна” л даа. Миний төлөө аав минь “өр” хийгээд явна.
Ээж баахан “ивээн тэтгүүлж” байгаад “бултчихгүй” бол аавтай нэг өдөр буудлын өрөөнд хононо. Аз таараад аав алтан сайхан “үр”-ээ амжилттай “цацаж” чадсан тохиолдолд аавын шанаган хорхой шиг эр бэлгийн эсүүд хэдэн саяараа ээжийн өндгөн эс рүү дайрч нэг өндгөн эсэнд “дурласан” сая сая эр эсүүдээс азын тэнгэр ивээсэн ганцхан эр эс л ээжийн өндгөн эсийг “панаалдан” намайг үүсгэх “хросом”-ын “танго” бүжиглэнэ.\Аавын аавын үед нэг ийм шүлэг байсан юм. Нэг сайхан бүсгүйд зуун зүрх дурлаж, Нэг нь “жаргаж”, ерөн ес нь “шархдана” гэж. ”Хүүхэд” хийхэд эр бэлгийн шанаган “толгойт”-ууд сая саяараа “туршлагын молтогчин” болдог байна шүү \ Цусны бүлгийн найрлага,генийн ухамсарт үйл ажиллагаа эвлэлдэн зохицож чадвал “би” гэдэг бяцхаан амьтан микроскопоор харахгүй бол танигдахгүй өчүүхэнээс өчүүхэн “хүн” бүрэлдлээ гэсэн үг.
Ээж “гоол” алдсанаа мэдэхгүй явж байгаад дотор нь муухайрч,бөөлжис нь цутгаад \биеийн юм нь ирэхгүй “унжаад”\ байвал эрхбиш “мангар” амьтан биш бол эмчид очиж үзүүлнэ дээ. Тэнэгтээд янз бүрийн эм уувал “би” дүүрлээ.”Амьгүй ураг” болж, дутуу төрөөд аавын эсүүдийг “шатаа”-сан хэрэг болно. Хүн болж төрнө гэдэг чинь амаргүй даваа. Гахай шиг хээл авлаа бол төрлөө гэсэн хэрэг бус. Азтай нь төрж, азгүй нь “аборт” гэдэг үхлийн лагерь руу цөлөгддөг юм. Миний аз дайрчээ. Ээж зохих номын дагуу эмчид үзүүлж, тест өгөөд хувь заяатайгаа эвлэрч, үрийн зулай үнэрлэхээр бэлтгэж эхлэв.
Аавд энэ тухай хэлэхэд баярласандаа ээжийг өргөөд “сансар” руу бөмбөг шиг “цөлсөнгүй. Аавын баярлах зөв. ”Өр”-өө яаж дарах вэ гэж бодол болж явтал шинэ гэр бүлүүдэд “боодол боодлоор” нь мөнгө өгөх засгийн газрын тогтоол гарч, ээжийг “найрсан” юм билээ. Аавын “өр” бол ээж бид хоёроос тусдаа тавьсан “өр” л дөө. Ажилгүй гудамж метрлэн, хоосон “шүгэлдэж, таньдаг нэгнээсээ “хоёр нэгж” саваач гэж явахдаа автобус унааны мөнгө, бас муугаа мэдэхгүй тамхины мөнгө,\Найрканы ч мөнгө байж магадгүй\ өөр хувийн асуудал, хүүхнүүдтэй “тансагласан” цэнгээ наргианы мөнгө, гуталдаа зан тавиулах гэж, утсандаа нэгж авах гэж, шоу үзэх гэж гээд бөөн “өр”-тэй.
Шинэ хүүхэд төрөхөд засгаас өхөөрдөж “мөнгө” өгч байна. Хүн бүрийн тоогоор “эх орны хишиг” ”чамлахаар чанга атга” гээд шуудай кокжсон “нүүрс” сар бүр өгнө. Хувьцаагүй “золбин”-гууд “хувьцаа”-тай болж, утсаар нэгэндээ “Чи надад таван хувьцаа зээлээч, дараа нь би арав болгоод өгье” гэж нэгнээ “саах”, эсвэл “өрх бүр өртөн” гэдэг хуулийн дагуу “хувьцааны өр гэдэг хувилбар” гараад ирлээ. Аав баярлахгүй гээд яах билээ. Шил шилээ дарсан “тэмдэглэлт” үйл явдал болж байхад...
Би загасан хэлбэрт үр хөврөлийн үед байх үедээ ээж аав хоёрынхоо яриаг сонсож ойлгодог болов. Тэр хоёр дандаа “мөнгө” л ярина. Мөнгө ярихаар “өр”-ийн асуудал нь босч ирнэ. Аавын өр гурван сая болчихсон “харайж” явна. Аав үүнийгээ “нормаал” гэж өөрийгөө тайтгаруулна. Алтны уурхайн эздүүд улсад байгаль ус бохирдуулсаны нөхөн төлбөрт хэдэн зуун тэрбумын өртэй байдаг гэнэ л дээ. Улсаас зээл авах аюултай. Улс төрийн “шургуу” орвол шоронгын “хадаас” болно. Тэрний оронд таньдаг хүмүүсээсээ бага сагаар зээлээд явбал өрийн сүлжээний үйлдвэрчний эвлэлийн гишүүнд албан ёсоор бүртгэгдээд, цагдаад оччихгүй “маргааш” гэдэг магадлангийн “бичгээ” хэлээд явахад “хорвоо та минь уужим” байдаг гэнэ.
Таньдаг найз нөхөд өрөө өгөхгүй бол сайндаа ганц хоёр шанаа өгнө. Тэгээд ч бүгдээрээ бие биендээ өртэй улсууд хэн нь хэнээсээ юугаа авах билээ. Бөөсөө л өгөхгүй бол юугаа өгөх вэ. Бөөрөө өгвөл харин өрнөөсөө гарах уу? Бүгд л ижилхэн өр гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлд аалзны тор шиг торлуулжээ. Үүнээсээ болж нэгнийх нь нүд нь хөхөрсөн, нөгөө нь нүүрээ савардуулчихсан, үгүй бол сэтгэлийн тэнхээгүй нэг нь өөрийгөө душны өрөөнд хэцээр боож зүйл дуусгаад, өр зээлнээсээ болж аав ээж, ах дүүс, амраг, садангаасаа тангараг тасраад, цагдаа сэргийлэх дээр нус нулимсаа гоожуулан хэрүүл уруул хийгээд, эсвэл харь газар цагаачилж зугатаад энэ бүхэн бидний амьдралын “Монголын нэг өрт өдөр” гэдэг хэв шинжит реалист дүр төрх болж дээ.
Шинэ жилээр өргүй хүн шалгаруулдаг бол шагнал авах хүн миний мэдэхээс нэг ч үгүй. Өргүй хүнийг шагнадаг бол одон медалиуд ордны зооринд зэврээд дуусна даа. Хувь хүнээс айл өрх, айл өрхөөс аймаг сум,хот улс гээд өргүй газар байна уу? Хулганууд хүртэл хоорондоо өр зээлтэй бяслагны хэрүүл хийгээд шөнө унтуулахгүй тачигнуулаад байх бол юу ч биш.
Хүн амын шинэчилсэн бүртгэл гэдэг чинь уг чанартаа “өргүй” хүнийг хайж байгаа засгийн “бодлого” гэнэ. Гадаадад “хар”-аар амьдардаг манайхан “хуруу гарын хээгээ” өгөхгүй гээд зугтацгаадаг. Өргүй хүнд хамаатай болохоос өртэй бидэнд падгүй билээ...Ээж жирэмсний хордлого аваад эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний “өр” гэж талийж өгчээ. Үсчний ажлаа орхиод гэдэс нь томрохоор гэртээ сууж л дээ. Ах дүү олуулаа тул айлын нэг хармааны өрөө хөлслөв. ”Өр”-ийн асуудал урд байгаагүйгээр ихэслээ.
Хорвоод би “хүн” болж төрөх хувьтай байсан юм бол уу, аав ажилд орж ээжийг “тэжээх” үүргээ зуун хувь биелүүлж эхэллээ. Алтны уурхайд орсон юм бол уу гэж “төөнөг”-төж байтал алт хувиараа олборлодог “нинжа” гэдэг ажил хийж байгаа гэнэ. Ээжийг ээлжит эмнэлгийн үзлэгтээ ордог өдөр аав утсаар ярилаа. Тэгтэл сайхан гар, тэмээний шагайн чинээ алт олсноо хэлэв. Ээжийн баярлаж байгааг...хүчтэй дэвхцээд “хүүхэд”-ээ гаргачих шахлаа. Хэлээгүй юү, би бас баярлаж хөөрсөндөө дэвхцээд аавын олсон алтыг үзэх гээд хариугүй гарах нь ээ...
Золоор ээж эмчийн кабинетэд байсан нь таарч, эмч нэг чухал тариа хийгээд засгийн газраас шинэ хүүхэд төрөхөд өгдөг мөнгөнд ээжийгээ банкны салбар руу гүйлгэчих шахсангүй шүү...Азтай азтай. Дутуу төрж, ”энхбаатар” гэдэг “сахилгын” шилэн камерт заларсангүй. Ёс журмаараа төрсөн нь өлгийнд ороолгуулаад ээжийнхээ мөөмийг гуд гуд хөхдөг бол ёс гажсан нь тэр шилэн саванд “намайг хэзээ чөлөөлөх бол” гээд санаа алдаад хэвтдэг юм билээ. Тэгээд ч дөнгөж төрөөд “битүү” саванд “амлуулж” байгаа хүүхэд “битүү” саваа санаад томорсон хойноо ч “чих халууцуулдаг” гэж сонслоо.
Эмч ээжээс “чухал” тариа хийсэний хөлсөнд мөнгө нэхлээ. Ээж утсаар ярьж байгаад хүнээс зээлээд “өр”-өө баяжууллаа. Баяжуулах үйлдвэр гэдэг шиг би ч бас олиггүй хүү юмаа. Хүн мөнгөөр баяждаг байхад би өрөөр баяжуулаад байх юм. Намайг хүү гэж эмч ээжид хэлсэний дараа ээжийн “мисс охин”-той болно гэсэн “төлөвлөгөө” нуржээ. Ээж намайг “мисс” болно, ”топ модел” болгоно гээд мөрөөддөг байв. Гэтэл нэг аавыгаа дууриасан усны гутал чирсэн “нинжа” төрөх нь.
Аав хүү гэсэн чинь магнай дээрээ “зурвас баяртай” байгаа нь илт. Барилдуулна, ноцолдуулна гэж “бөх”-ийн үлгэр зохиож, дэвээд сүйд ээ. Эмэгтэй төрсөн бол “морь” болгож миссийн тэмцээнд уралдуулах булдруунууд уу...Аавыг мөнгө явуулахгүй болохоор ээж байрны эзэн хятадаас мөнгө зээлж “өр” тавина. Намайг төрөхөөр тэр хятад “өр”-өндөө авахаар болсон байх аа. Шүлэнгэтсэн муухай нүдээр шар орсгой шүдээ ярзайлган инээхэд нь би ямар дургүй хүрдэг гээч.
Ээжийг минь надтай цуг өмхий ам руугаа залгичих вий гэхээс уур хүрч, гал тогооны өрөөгөөр дүүрэн байгаа тавагтай мантуунаас нь ам руу нь чихчихмээр санагддаг. Хойноос ирээд хот минийх гэгчээр манай аав ээж хоёр төрсөн нутагтаа зуун мянган айлын орон сууцанд ороогүй байхад дөчин мянгатад байр худалдаж авчихаад миний удахгүй төрөх гэж байгаа алтан соёмбот далбаатай улсын “эзэн” аятай даналзахыг нь харахаас ой гутна.
Ээжийг мөнгө зээлэхээр түүн рүү эрх хав шиг наалинхай нүдээр харахад нь би ээжийн нүдийг “таглачихмаар” болдог юм. Тэгсэн ээж миний төлөө л мөнгө зээлээд байгаа хэрэг. Арван сарыг нь гүйцээж тээгээд эсэн мэнд төрүүлэх гээд энэ муу дааяагийн өмнө сүүлээ шарвагануулаад байгаа нь өрөвдөлтэй юм. Харин тэр хужаа өргүй гэсэн. Түүнийг таньдаг бүх монголчууд түүнд өртэй. Тэр хужаа тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Тоосго хийж байгаа шороо нь миний “унах” эх нутгийн минь хөрс.
Ажилчид нь бас монголчууд. Элэг авмаар нь тэр мөнгөтэй,”эзэн” монголчууд нь мөнгөгүй. Энэ ч ёстой нэг авцалдаагүй юм бишүү. Сургуульд орохдоо заалгах арифметикийн бутархайг бол багшаараа заалгаад би бодчихно. Харин энэ “бодлого”-ыг бодож чаддаг хүн байдаггүй учраас түүний “боол” болоод түүнээс мөнгө зээлээд явдаг бол уу. Гайгүй би том болоод “бодноо”. Хэн нь “эзэн” хэн нь “боол” гэдгийг харууламц за...
Ээж өвдлөө. Өглөө эзэн хужаагийн ширээн дээр орхисон ногоотой хоолноос “сонирхоод” савхадсан юм. Ээжийн дотор муухай оргиод байснаа “өвдөж” эхлэв. Ээж дүү нараасаа нэгийг дуудлаа. Хоёр цагийн дараа миний нагац эгч болох оюутан охин ээжийг минь аваад такси дуудаж төрөхөд хүргэж өгөв.”Гэдсэнд” байхдаа аав ээжийнхээ “өр”-ийн сүлжээн дэх амьдралыг яс махаараа ойлгосон би яг төрөхөө болоод иртэл ээжийн “гэдэснээс” гарч,”өр”-өнд орохоосоо айсан юм даг уу ээжийнхээ голыг тасартал бахируулж байснаа “өрөвдөөд” гарч ирэв. Агаар авч амьсгаллаа. Нүүрсний утаа үнэртэнэ. Агаар цэвэршүүлэх гээд улсаас мөнгө төсөвлөөд бөөн “өрөнд” орсон утаатай агаараар ирээдүйд уушигны сүрьеэгээр өвдөх жижигхэн хавчгар уушигаараа сэнгэнэтэл амьсгалав. Тархины даралт маралттай төрж аав ээждээ гай удсангүй. Харин хоёр хоноод “хүйн хавдар” гэдэг аюултай халдвар аваад ээжийгээ жаахан “сандраалаа”.
Дахиад өр. Эмнэлгийн тариа дууссан тул хятадаас тариа захиалуулж авчраад ээжийгээ дахиад өрөнд оруулав. Эмнэлгээс гартал үүдэн дээр хөлсний таксины жолооч нар “өрөнд” оруулахаар найрсаг харцаар өдөөд зогсож байлаа. Надтай хамт төрсөн хүүг аав нь нисдэг тэргээр аваад одлоо. Тэднийх Богд уулын орой дээр харшид амьдардаг аж. Ирээдүйд аав нь хүүгээ сансар руу аваад явах биз. Нүүрсний утаагүй, шинэ гаригт мөнгөтэй аавын хүүхдүүд эхлээд зорчих нь тодорхой. Тэгэнгүүт миний шар хөдлөөд явчихав. Гайгүй ээ би мөнгөтэй болноо. Дөнгөж би өнөөдөр эмнэлгээс гарч байна. Дөчин жилийн дараа би хувийн банктай болчихоод аав ээжийгээ шинэ гариг руу аваад ниснэ дээ гэж бодлоо.
Нагац эгч биднийг таксинд суулгав. Миний өр ингээд эхэллээ...Миний төлөө ээж нагац эгчээс мөнгө зээлж таксидана. Нагац эгч ангийнхаа нэг оюутнаас зээлсэн байж таарна. Цаадах нь хөдөөнийх. Аав ээж нь бэлэн мөнгөгүй тул багийнхаа бараа бөөнөдөж хөдөө аваачиж зардаг хэн нэгнээс зээлжээ. Бараа бөөндөх мөнгө олохын тулд нөгөөх нь хэдэн малаа барьцаалж байгаад сумынхаа баян Болдоос зээлсэн байна.
Баян Болд банкнаас зээлсэн хэрэг. Банк нь улсаас зээл авчээ. Улс нь гадаадаас зээл авсан бөлгөө. Гадаад улс нь бас нэг гадаад улсаас зээл авчээ. Нөгөө гадаад улс нь харь гаригаас зээл авлаа...Өр бодсоор байгаад хаа хамаагүй “нисэх” нь. Миний өлгий өр тавьж авсан өлгий гэнэ. Өрөөр өлгийдүүлж, өрөөр амьсгалж, өрөн дунд хүн болох нь дээ би...Ээжийн минь өнөө орой надад аялж өгөх бүүвэйн дууг ээж ээжээсээ “зээлсэн” юм гэдэг. Ээждээ бас өсгөж төрүүлсэнийх нь төлөө “өр”-тэй гэж байгаа. Өглөө “босдоггүй” юм чинь шүүдрийн ус цуглуулж ээждээ цай чанаж өгч “өр”-өө дараагүй л яваа.
Ээж тэгж байгаад хэтэрхий нойртой юм аа. Даанч удахгүй би “чихээр” өвддөг болохоороо өглөө босдог болгоод өгнөө. Дараа нь том болсон хойноо Утай Гүмбэн рүү аавтай хөтөлцүүлээд Хөх хотын вагонд суулгаж явуулаад “өр”-өө төлнөө...Ямартай ч “хүн” болж төрсөний хэрэг зээлээд, өрөнд ороод, бас дахин зээлээд бас дахин өрөнд ороод ...тэгээд “битүү” саванд хоригдоод...арай ч “энхбаатар”-дахгүй ээ ...адилхан зээл тавьж, өрөнд ороод, майлсаар майлсаар мал болдог уйлсаар уйлсаар хүн болно доо...Аавыгаа нэг “амьд”-аар нь харах юм сан.
Шороонд дарагдчихгүй шиг байж байгаад нөгөө алтаа авчирч “эзэн” хужаад тушаагаад хурдан мөнгөтэй болоосой доо. Хөдөөний хүмүүс “морьтой ч болоосой” гэдэг бол хотын хүмүүс өлгийтэй нялх ч байсан “мөнгөтэй болоосой” гэж залбирна. Мөнгөний хэрэг байнаа. Ээжид хонины шинэ мах авч өгч,сайхан хар шөл хийж өгмөөр байна. Сэрүүн болж байна, дотроо үстэй урт түрийтэй цэмбэн гутал авч өгөхгүй бол хар залуугаараа хөл нь хавагнаад байх юм. Гэртээ мартсан Гэсэр манай “нинжа” ирж биднийгээ нэг эргэж тойрдоггүй юм байх даа.
Эмнэлгээс дөнгөж гэртээ \халаасны өрөө\ ирээд эдийн засгийн хичээл заалгачих юм байна л даа. Энэ “өр”-тэй хоёр нөхөр хэзээ “өр”-нөөсөө салж, баяжиж, намайг “харж үзэх” юм бол доо...Миллиард гурван зуун сая хүн турж үхэхгүй болоод байхад хоёр сая долоон зуун тавин мянган хүн өрөндөө “турж” үхэх нь ээ. Нээрээ намайг нэмээрэй, дахиад нэг “өр”-тэй гайхал өлгий дотроо “тонгочиж” байгаа шүү... Мөөмөө хөхөөд гэдэс цадаж,дотор уужран,зүүрмэглэх санаатай хэвтэж байтал “эзэн” хужаа дотор нь би суугаад “давхимаар” том тоглоомын машин чирэн орж ирээд “шинэ хүн”-ийг мялааж байна гээд намайг юу юугүй үнсэхийг завдлаа.
Аавдаа үнсүүлээгүй байж, чам муу шаахайгаа чирсэн “бадарчин”-д үнсүүлнэ гэж байхгүй шүү. Буруу хараад уухай чараллаа. Нөгөө золиг айгаад “зугатлаа”. Намайг “яасан үндсэрхэг бацаан бэ” гэж бодоо доо...Ээж шарвалзаад нэг л биш. Аавыг иртэл ээжийг “манаад” би тайван “унтах” тавилангүй амьтан юм. Эзэн хужааг орж ирэх юм бол орилж чарлаж, ээжийг дэргэдээ байлгах гэсээр байгаад хар нялхаараа “мэдрэлийн ядаргаа” тусах вий.
Эзэн хужаагийн “дурлал”-аас гадна “эдийн засаг”,”гэр бүл”,”өр шир” гээд “бодох” юм зөндөө. Намайг хөхүүлчихээд “нойртой” ээж маань миний дэргэдүүр хэсэг дугхийлээ. Тэр хооронд би өрний талаар бодож байгаад нэг нээлт хийлээ. Өвчингүй бол жаргал. Өргүй бол баян гэдэг. ”Өвчин” тусчихаад эмнэлгийн орон дээр “онигоо” яриад нуруугаа “тэнийлгээд” хэвтэж байх заримдаа “жаргал” ч юм шиг. Харин “өргүй бол баян” гэдэг чинь шал худлаа үг. Монголд хамгийн их “өртэй” хүмүүс л “баян” байдаг даа. Их “өртэй” нь их “баян”, дунд “өртэй” нь дунд “баян”, бага “өртэй” нь бага “баян”. Өрнийх нь хэмжээгээр хүний баян цатгаланг хэмждэг.
Аав ээжийн өр бол юу ч биш байх нь...Баяжихын тулд гурвуулаа “өр”-өөр өөдтэйхэн шиг “хичээллэх” хэрэгтэй гэдгийг ээждээ хэлэх гэсэнээ аавын “алтыг зүүдлэн “үнэгчилж” буй ээжийгээ сэрээгээд яахав гээд орхилоо. Аав, ээж гэж хэлж үзээгүй мөртлөө “өр өр” гэж хэлэх нь ээ туучий чинь...Аавыг ирэхэд аав гэх нь байг гэхэд ядаж “А” гэдэг болчихсон байх сан. Аав гээд байгаа юу, алт гээд байгаа юу, аюул “энд” байна гээд байгаа юу, авгайгаа алдаваа гээд байгаа юу, алаг үрээ асран хамгаал гээд байгаа юу...А үсэг сурах нь чухал байна.
Би ч энэ байдлаараа олон юманд санаа зовсоор бол аав ээжийн насан дээр очвол “өвөө” болчихсон “зөнөгтөж” гай болох дог оо. Эзэн гайхлыг байхгүйг “ашиглаад” жаахан нойр авдаг юм билүү...Ээжийн “хурхирах”-ыг яадаг ч юм билээ дээ. Би ч бас ээжийг дууриагаад хэрэв “унтахчээ” аядвал жижиг “трактор” шиг “авч” өгөх байх даа...”Хүн” болж төрөх ч “асуудал”-тай л юм байна даа...
Даваажавын Эрдэнэмөнх