Вирусээр үүсгэгдэж, агаар дуслын замаар тархдаг халдварт өвчин юм. Ихэнхдээ 13 хүртлэх насны хүүхдүүд өвчилдөг. Сургууль цэцэрлэгийн аль нэг ангид уг өвчин гарсан бол бусад хүүхдүүдэд халдварлах магадлал өдөр. Халдвар авснаас эхлээд сүүлчийн тууралт гарч дууссанаас хойш ойролцоогоор 5-6 хоног халдвартай гэж үздэг. Халдвар авснаас хойш 11-21 хоногийн дараа өвчин илэрч гарах ба энэ хугацааг нууц үе гэнэ. Сайн ажиглавал хүүхэд энэ хугацаанд бие нь сулрах хоол ундандаа дгүй болох, бага зэрэг халуурах шинжүүд өгдөг юм. Хүүхдийн биеийн онцлог болон дархлаа сайжруулах эм тариа хийлгэсэн бол өвчин тун бүдэг явагдах нь бий. Нэгэнт тууралт гарч эхэлсэн бол өвчний явц түргэсэж, халууралт нэмэгдэнэ. Туурал биеийн альч хэсэгт гарч болох боловч эхний үед хэвлий гэдэс хавьд ганц нэг улаан гүвдрүү гарснаа маш хурдан хугацаанд нүүр, тогой гар хөл гээд бүх хэсгээр тархана. Нүдний салт, аман дотор, тагнайд ч гарч болно. Улаан толбо мэт байсан тууралт гүдрүү болон томорч аажмдаар цэврүүтдэг. Цэврүү дотроо шингэнтэй тойроод улаан хүрээтэй, дундаа хүйс мэт хонхортой байх нь салхин цэцэгийн өвөрмөц шинж мөн. Гүдрүү, цэврүү 3-5 хоног үргэлжлэн нэмэгдэх ба дараа нь хагарч, тав тогтон аажмаар ховхорч унаснаар эдгэрдэг. Нийтдээ 10-14 хоног үргэлжлэнэ гэж ойлгож болно. Тууралт эхэлж буй үед бага зэрэг загатнахаас өөр зовиургүй байх боловч тууралт нэмэгдэхийн хэрээр зовиур нэмэгдэн, илүү загатнаж хүүхэд өөрийн мэдэлгүй маажихад хүрдэг. Үүнээс болоод хагарсан цэврүүгээр халдвар орж идээлүүлэн, арьсны төдийгүй бүх биеийн хордлого өгч болзошгүй. Салхинцэцэг туссаныг мэдсэн даруйд өрхийн эмнэлгтээ үзүүлэх юм уу эсвэл онош тодорхой байвал халдвартын эмчид хандах нь зүйтэй. Өвчин хөнгөвтөр явцтай бол гэрээр эмчлэх боломжтой. Харин тууралд нүд, амьсгалын зам болон дотор эрхтэнд тархсан байх магадлалтай бол эмнэлэгт хэвтүүлж, сайн эмчлүүлэх нь зөв. Салхин цэцэг орчин үед тийм ч хүнд өвчинд тооцогддоггүй ч хүндэрвэл амь насанд аюул учруулах нь цөөнгүй. Эмчийн зөвөлгөөг даган сайн асарч анхаарахгүй бол уушигны хатгаа, тархины менингит, бөөрний үрэвсэл, элэгийг ч гэмтээх аюултай өвчин мөн. Өвчний шинж тэмдэг болон явцаар нь балархай, тархмал, цусархаг, үхжилтэд гэх мэтээр ангилдаг. Энэ нь эмчилгээний хэлбэрээ сонгоход тустай гэж үзэж болно. Салхин цэцэгээр өвчилсөн хүүхдийг бусад хүүхдүүдээс нь тусгаарлан эмчлэх шаардлагатай бөгөөд өвчин гарсан газрын бусад хүүхдэд үзлэг хийж, ариутгал хийх нь өвчин тархахаас сэргийлэх үндсэн аргын нэг мөн. Өвчин хамгийн багаар тооцоход хоёр долоо хоног тууштай эмчилгээ хийж байж бүрэн эдгэрнэ. Үндсэн эмчилгээ үүсгэгч вирусыг дарах, биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг нэмэгдүүлэх, даарч хөрөхөөс сэргийлэх, хоол ундыг тохируулан өгөх зэрэгт чиглэнэ. Хордлог өгөх магадлалтай учир шингэн сайн уулгана. Ариутгасан уусмал, зориулалтын эм \ тамедин\ -аар амыг нь зайлуулна. Саминдэм уулгах хэрэгтэй. Халуурсан тохиолдолд халуун буулгах усан эм \ амидопирин\, бага насны хүүхдэд бол халуун бууруулах лаа хэрэглэж болно. Туурал гарсан газруудад метилин хөх түрхэж өгнө. Нэг цэврүүн дээр 2-3 удаа түрхэхэд болно. Цэрүүтсэн газар загантнаад, хүүхэд маажих гээд байвал ланолин новокаины 1 хувийн уусмал болон үүнтэй адил үйлчилгээтэй шингэнээр арчиж болно. Нүдэнд тууралт гарсан бол эмчийн заавраар үрэвслийн эсрэг эм дусаана. Хамгийн гол нь хүүхдээ даарч хөрөхөөс хамгаалж, дулаан хувцаслах хэрэгтэй. Шим тэжээл сайтай хоол өгч, элдэв халуун ногоо, хийжүүлсэн ундаа уулгахгүй байвал сайн. Нэг гэрт байдаг бусад хүүхдүүдээ анхаарч дархлаа сайжруулах амин зэм, чацаргана, мойл, анисны ханд, буцалгасан аарц өгөхөд гэмгүй.
Олхонууд ШААБАР
Олхонууд ШААБАР