logo
Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотын сонин сайхнаас-2

Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотын сонин сайхнаас-2

2021/08/19

БНХАУ-ын http://MN.CCTV.COM сайтын монгол мэргэжилтэн Б.Занданхүүгийн хөтөлдөг “Зандаагийн 3 минут” влог энэ удаагийн дугаар Шанхай хотын тухай ажээ. Тэрбээр энэ тухайгаа “Шанхайн влогийн минь хоёр дахь хэсгийг сонирхоорой. Нэгдүгээр влогтоо шинэ Шанхайн тухай, удаахь влогтоо хуучин Шанхайгаас өнөөдөрт үлдсэн уран барилга, эртний соёлын өв дурсгалуудыг харуулахыг зорьсон юм аа. Шанхайн цуврал влогуудтай минь хамт байж санал бодлоо хуваалцаж, мөн бусдад түгээж өгвөл ихэд талархах болно. Өөрийнхөө үзсэн харсан зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцах оролдлогын минь нэгээхэн хэсэг билээ” хэмээжээ.

Шанхайд очсон хүмүүсийн хамгийн түрүүнд үзэж сонирхох ёстой газрууд, тухайлбал, хуучны бэл чинээтэй ихэс ноёдын өрнийн архитектороор захиалж бариулсан эдлэн газар эдүгээ соёлын өв дурсгал болсон дүүргүүдээр аялжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш