Сүүлийн үед “Зохиогчийн эрх”, “Оюуны өмч”, “Оюуны хулгайч” г.м үгс өргөн хэрэглэгддэг боллоо. Энэ талаар сэтгэлд таашаалгүй сонин бодол төрдөг юм. Өгүүлэх нь: Хүн төрөлхтөн мөнгө, эдийн баялгийг хөөж, олон зууныг туулахдаа хэлэхийн аргагүйгээр дээд цэгтээ хүртэл мунхарчээ. Бурхан багш, Күнз, Исүс, Мухаммед гээд урьд үеийнхээ мэргэдийнхээ сургаалаас амин тэжээл авч ухаажсанаа умартан, өөрсдөө эр сайндаа “оюуны өмч” шинээр бүтээсэн гэцгээнэ. Нэртэй биологч, физикч, одон оронч, гүн ухаантан, түүхч, зохиолч, загвар зохион бүтээгчид байгалиас, хүнээс, амьтнаас, амьдралаас эх үүсвэртэй санаа олзолж, ухаажсанаа “Оюуны шинэ өмчийг бүтээв” гэж хэлцгээнэ.
Оюуны далайг бирдийн нүдээр харамладаг өлөн ховдог болцгоожээ. Өрөвдөлтэй нэгэн ямар сайндаа “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж сүрхий мэргэн хэллэг зохиочихлоо гэж онгирсон чинь аль эрт М.Горький хэлчихсэн байна хэмээн түүнийг зүхэх вэ дээ!
Яахаараа хүн төрөлхтний, үе үеийн мэргэд, эрдэмтдийн ухаанаар бий болгосноос угшил, үндэстэй бүхнийг хэн нэгэн өнөөдөр “Миний оюуны өмч” гэж үнэ тогтоон, мөнгөөр хэмжих, сампиндах гэж тэнэгтэнэ вэ?
Хамгийн наад зах нь “Оюун” гэгч нь эрдэнэт бүх хүнд ялгаваргүй байдаг, эцэг эх, овог удмаас заяасан төрөлх суурь дэвсгэр, “Ухаан” гэгч нь амьдралын олон нугачаанаас шимж авсан мэдлэг, танин мэдэхүй, “Эрдэм” гэгч нь нэгэн биедээ хэвшүүлсэн чадвар дадлага атал тэдгээрийг хольж хутган “Өмч” хэмээн нэрийдэж, бусдаас харамлах сэтгэлийг яаж ургуулж чадна вэ?
Сүрхий өмчлөхийг хүсэж, нэр алдар хөөцөлдвөл “Би ийм нэг юм хийлээ, урьдын бүтээлийг нэмж баяжууллаа” гээд бүртгүүлчихээч! Цаг хугацаагаар тэр нь таных, тэр нь түүнийх гэж хүмүүс ялгаад хэрэглэнэ биз. Хэн нэгэн жүжигчин Д.Нацагдоржийн “Учиртай гурав” (Нацагдорж өөрөө ардын дуунаас санаа сэдэл авсан)-ыг сүрхий тоглож, Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа болжээ. Юуных нь тэр хүний хувийн “өмч” байх вэ?
Адарсүрэн, Банзрагч, Цэрэнчимэд шиг хэн нэгэн залуу хүн дууллаа. Нэр дурдагдсан тэд ч урьд нь ардын дуунаас авч, нэг хөгжмийн зохиолч, шүлэгчийн бүтээснийг ашиглаад амьд ахуйдаа хэрэглэсэн биз дээ! Өнөөдөр залуу дуучин түүний алдар нэрийг амьд юм шиг байлгаж байгаад талархах ёстой бус уу! Юуных нь “өмчийн хулгай” байх вэ?
Монголынхоо хүүхдийн цэцэрлэгийн, бага дунд сургуулийн, дээд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчдийн заасныг сурч, оюун билиг, эрдэм ухааны шимийг нь сорж аваад хөөрцөглөж яваа өнөөдрийн одонцрууд “Би оюуны өмчийг шинээр бүтээв” гэж бирдийн зан гаргадаг болцгоожээ. Уг зүй нь зохиосон номыг нь судалж, дуугий нь дуулж, шүлгий нь уншиж, нэр алдрыг нь олонд түгээж буй хүнд тэд талархах ёстой атал “Миний оюуны өмчийг чи хэрэглэв” (“хулгайлав” гэх нь дэндүү хударгагүй муухай үг учир бичихээс зүрхшээв) гэж бусдаас нөгөө хэдэн бор төгрөг нэхэж, өөрийн юм гэгчээ мөнгөөр сүрхий үнэлэх, татвар авах гэж эргүүтэх нь хэр зөв юм бэ? Үнэнхүү өөрийгөө эрдэмтэн, зохиогч, уран бүтээлч гэж тоодог шүү юм бол, алдар хүнд хөөцөлддөг шүү юм бол тэр бүтээл дээрээ “зохиогч нь бүртгэгдсэн, нэрийг минь зааж хэрэглээрэй, танд баярлалаа” гэж бичнэ биз. “Миний бүтээлийг олшруулахыг, иш татахыг хориглоно” гэж их мэргэд, дээд оюунтангууд ном дээрээ бичдэггүй байсан шүү дээ!
Олигтойхон оюунтан шүү бол хөрөнгө зоорь хөөн шуналтаж, бүтээл туурвихгүй, эвсэл холбоо байгуулан, энд тэндэхийн дэлгүүр хоршоо, радио телевизийн, нэвтрүүлэг хэсэж, зовлон үүрэхгүй, гагцхүү багтаж ядсан авьяас билгээ цацан дэлгэж, олсон алдар хүндээрээ бахархаж амьдармаар юм.
“Зохиогчийн ЭРХ” гэж бичиж, ярьцгаах юм. Оюуны бүтээл “Зохиох ЭРХГҮЙ хүн” гэж бас байх уу? Ядахдаа “Зохиогчийн бүтээл” гэж зөв аястай нэрлэсээр юм. Иймд “Оюуны өмчийн тухай хууль” биш, “Оюуны бүтээлийг туурвих, түгээн дэлгэрүүлэх тухай” хуультай байя!
“Оюуны өмчийн газар” биш, “Оюуны бүтээлийг дансалж гэрчилдэг, түгээн дэлгэрүүлдэг газар” гэдэг төр засгийн байгууллагатай байя! Оюуны хөдөлмөр эрхлэгчид нь хэрэглэгчээсээ элдэв мөнгө төгрөг нэхэх биш, харин тэдэнд талархал дэвшүүлдэг байя!
Хүн төрөлхтний их ухаарал, оюуны эрин үед, сэтгэлийг гэгээрүүлж, ариусгахуйн энэ цагт Оюуны далайг бирдийн өлөн сэтгэлгээнээс аваръя! Оюун ухааны агуу хүч чадлын нэрийг барьж, элдэв бусармагаар нялхас хийгээд багачуудын сэтгэл санааг бузарлахаас сэргийлье! Дэлхийн бүх улс орон, хүн төрөлхтөнд монгол түмэн оюуны шимийг түгээх дардан замын хөтөч байя!
Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс