Нобелийн энх тайвны шагналын эздээр тодорсон, ардчилал эрх чөлөө, шударга ёсны төлөө хүчирхийллийн бус замаар тэмцэгч гурван эмэгтэй Норвегид болсон шагнал гардуулах ёслолд оролцжээ. Либерийн ерөнхийлөгч, 73 настай Эллен Жонсон Сирлеф, мөн түүний эх орон нэгт эмэгтэй болох нийгмийн ажилтан Лэйма Гбови, Йемений идэвхитэн, сэтгүүлч Таваккол Карман нар шагналаа гардан авахаар хүрэлцэн ирсэн байна. Нобелийн хорооны тэргүүн Торбиорн Яагланд ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Ойрхи Дорнодын зарим дарангуйлагч удирдагчдад хандан анхааруулсан утгатай үг хэлжээ. Тэрээр "Йемен, Сирийн удирдагчид эрх мэдлээ авч үлдэхийн тулд ард иргэдийнхээ аминд хүрсэн, тэдэнд хандаж хэлэхэд хүн төрөлхтний эрх чөлөө, хүний эрхийн төлөөх эрэл хайгуул, тэмцэл хэзээ ч зогсохгүй" гэсэн байна.
Эмэгтэйчүүд албан ёсны шагналаа гардан авсныхаа дараа үг хэлжээ. Эллэн Жонсон Сирлеф хэлэхдээ "Би энэ тайзан дээр шагнал хүртсэн Алберт Жон Лутули, Десмонд Туту, Нелсон Мандела, Кофи Аннан, Анвар ал-Садат, Вангари Мутай, Мохамед Эл Барадей, мөн Африк гаралтай Америкчууд болох Барак Обама, Мартин Лютер Кин Жуниор, Ралф Банч зэрэг Африкчуудыг залгамжилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг" гэжээ.
Харин эмэгтэйчүүдийн эрх, энх тайвны төлөө тэмцэгч Лэйма Гбови хэлэхдээ "Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй болж, бидний ажил бүрэн дүүрэн хэрэгжтэл амрах цаг байхгүй" гэсэн байна.
Йемений сөрөг хүчний хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн идэвхитэн Тавакул Карман "Би энэ шагналыг өөрийнхөө өмнөөс болон Йеменчүүд, авилга хээл хахууль, бурангуй дэглэмийн эсрэг тайван замаар тэмцэж байгаа хувьсгалч залуучуудын өмнөөс гардан авч байна" гэжээ. Тэрээр энх тайвны шагналыг хүртэх эрхтэй болсон анхны Араб эмэгтэй юм.
Алфред Нобелийн мэндэлсний 115 жилийн ойгоор энх тайвны шагналын эздээр тодорсон эмэгтэйчүүдийг алтан медал, дипломоор шагнасан байна. Мөн тэдний шагналыг 1.5 сая америк долларын бэлэн мөнгө дагалджээ.
Энх тайвны шагналыг 1901 оноос хойш бараг жил бүр олгож ирсэн түүхтэй.
Э.АМАР