logo
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ

Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ

2011/12/15
Америкийн Алабама мужид амьдардаг Хэйдер Каррол өнгөрсөн 5 сард 4 сартай жирэмсэн байхдаа эмнэлэгт очиж эхо-д харуулжээ. Гэтэл эмч 1,2,3,4,5,6 хүүхэд байна гэсэн шоконд оруулсан мэдээ дуулгасан байна. Түүнээс хойш Хэйдер энх тунх амаржиж 6 ихэр хүүхэд нь одоо 5 сар хүрч байна. Ихрүүд нэг өндгөн эсийнх биш учир 4 эмэгтэй 2 хүү төржээ. 6 ихэр хүүхэд ээжийгээ багагүй ажлаар дардаг байна. Хэйдерийнх өдөрт 8 литр сүү хэрэглэдэг. 50 орчим живх хэрэглэдэг байна. Ер нь л Хэйдер нэг хүүхдээ унтуулж дуусаад дараагийн хүүхдээ унтуулдаг завгүй ээж болжээ. Хэйдер хүүхэд арчлах ажилдаа ээжийгээ татан оруулсан байна. Ээж аав нь аль нь хэн билээ, хэнийг нь хооллосон билээ гэдгийгээ сайн мэдэж байх хэрэгтэй болжээ. Залуу гэр бүл анх олон хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан ч 6 ихэр хүүхэдтэй болсныхоо дараа олон хүүхэдтэй болох бодлоо орхижээ. Ихрүүдийг Абби, Брүүклэн, Клови, Дэйвид, Али болон Фэйт гэдэг байна.
Shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш