logo
Ангараг дээр ус байгаа гэж эрдэмтэд таамаглаж байна

Ангараг дээр ус байгаа гэж эрдэмтэд таамаглаж байна

2011/12/15
Сансар судлалын НАСА агентлагийн эрдэмтэд Ангараг гариг дээр ус байна эсвэл байсан гэж үзэж байна. Ангараг дээр явагч судалгааны 2 хөлгийн авсан газрын хөрсний дээжнээс  энгийн усны найрлагад ордог кальци, давс болон бусад химийн элементүүд олдсон байна. Улаан гариг дээр ус байсан нь тогтоогдвол амьдрал бас байсан болж таарах гээд байгаа юм. Ангараг дээр явагч хөлөгт суурилуулсан видео камер улаан гариг дээрх хөрс шороо, хуурай тоосонцортой харагдаж байна. Гэхдээ усны найрлагад ордог элементүүд олдсоор байгаа нь ямар ч байсан олон жилийн өмнө улаан гариг дээр ус байжээ гэсэн дүгнэлтийг хийхэд хүргээд байгаа аж.
Манай гариг дээр ус байгаа орчин болгонд дасан зохицсон ямар нэг амьд биет байдаг гэж үзвэл Марс гариг дээр амьдрал байсан байж болох гэнэ. НАСА агентлаг саяхан Ангараг гаригийг судлахаар Атлас-Ви хөлгийг хөөргөсөн. Атлас-Ви хөлгийн тээвэрлэж аваачиж байгаа “Curiosity” буюу “Сониуч” нэртэй Ангараг дээр явагчийн тусламжтайгаар эрдэмтэд илүү нарийн баталгаатай мэдээлэл олж авах гэнэ.   Судалгааны зорилго нь улаан гариг дээр амьдрал бий эсэх  эсвэл амьдрал байсан эсэхийг судлахад оршиж байгаа юм байна. Нисгэгчгүй, алсын удирдлагатaй  цөмийн хөдөлгүүр бүхий хөлөг 8 сарын турш нийтдээ олон сая км замыг туулан Ангараг гаригт хүрч судалгаа шинжилгээний ажилд туслах юм байна. Ангараг гариг руу нэмж судалгааны хөлөг илгээлгүй 8 жил болж байгаа аж. Ангараг дээр явагч   “Curiosity” буюу “Сониуч” хөлөг нь хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн орчин үеийн судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Атлас-Ви хөлгийн хувьд 1950-60-аад онд сансар судлалд хэрэглэгдэж байсан хөлгүүдээс хамгийн том бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Ангараг гариг нь манай нарны аймгийн наран талаас 4 дэх улаан өнгийн гариг юм. Дэлхий Ангараг 2-ын хоорондын зай хамгийн их ойртсон үедээ 56 сая км. Харин нарны 2 талд гарсан үедээ 400 орчим сая км байдаг байна. Дэлхий нар 2-ын хоорондын зай 150 сая км байдаг бол. Ангараг дэлхий 2-ын зай 228 сая км байдаг байна. Дэлхий нарыг 365 хоногт тойрдог бол Ангараг гариг нарнаас арай хол байдгаараа 686 хоногт нарыг нэг бүтэн тойрдог байна. Хүн төрөлхтөн Марс гариг руу судлагааны хөлөг илгээхөд 8 сар зарцуулж байна. Тэгэхээр улаан гари луу хүн илгээж, эзэмшинэ гэдэг ойрын хэдэн жилд бүтэхгүй санаа юм байна.      
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш