Лос Анжелесийн нэгэн томоохон уулзвар дээр гар буугаар зэвсэглэсэн этгээд гарч ирэн өнгөрсөн машин болгоны жолооч руу гал нээж эхэлжээ. Тэрбээр гурван хүнийг шархдуулсан дүрс бичлэгийг Кристофер Жонс гэдэг залуу бичиж авчээ. Цагдаа нар цаг алдалгүй ирж гар буутай этгээдийг буудаж аюулгүй болгосон байна. Зэвсэгт этгээд 5 минут орчим замын хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Лос Анжелесийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр нар жаргах үеэр буутай этгээд уулзвар руу орж ирэн гал нээж эхэлсэн байна. Ямар шалтгаанаар олон хүнийг буудах болсон шалтгаан нь тодорхойгүй ч азаар хүний амь эрсдээгүй, 3 хүн сумны шарх авчээ. Бичлэгийг хийсэн Кристофер Жонс уулзварын хажуугийн байрны дөрөвдүгээр давхарт амьдардаг бөгөөд буун дуу хэд хэдэн удаа гарсны дараа цонхоороо гарч ирэн, цухуйж бичлэг хийжээ. Кристофер буутай этгээдийг цааш явах гэхэд нь намайг хардаа, буудаач. Би ч бас үхмээр байна гэх зэргээр түүний анхаарлыг нь саринуулах гэж оролдсон байна. Тэрбээр бол буутай этгээд цааш явж олон хүн буудах магадлалтай гэж сэрэмжлэн ийм арга хэмжээ авчээ. Мөн түүнтэй ярилцаж, тайвшруулах оролдлого хийсэн аж. Цагдаа нар буутай этгээдийг буугаа хая гэсэн шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан ч буутай этгээд шаардлагыг биелүүлэлгүй цагдаа нарын өөдөөс буугаа шагайсан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу буутай этгээдийг буудаж, амийг нь хороосон байна.
Shuum.mn
Shuum.mn