logo
Пакистаны жүжигчин эмэгтэйн зургийг засч сэтгүүлд хэвлэжээ

Пакистаны жүжигчин эмэгтэйн зургийг засч сэтгүүлд хэвлэжээ

2011/12/15
Пакистан гаралтай Энэтхэгийн Болливүүдын кино жүжигчин Виина Маликийн нүцгэн зураг бүхий сэтгүүл Энэтхэгт хэвлэгдэн гарснаас хойш дуулиан тариад байна. Лалын шашинт Пакистан улс дургүйцлээ илэрхийлж, мөрдлөг шалгалт явуулна гэж мэдэгдсэн. Пакистан улсыг доромжиллоо гэж Дотоод хэргийн сайд нь мэдэгдсэн. Учир нь FHM сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зурган дээр  Виина Малик ISI буюу Пакистаны тагнуулын байгууллагын товчилсон нэр бүхий шивээстэй гарчээ. Жүжигчин бүсгүй зургаа дотоожтой, гэхдээ хөхний даруулгагүй авахуулсан гэж хэлж байгаа аж.
Харин сэтгүүлийн эрхлэгчид компьютерээр янзлан дотоожгүй нүцгэн болгожээ. Малик FHM сэтгүүлийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн. Харин сэтгүүлийн эрхлэгч Каир Шарма,  Малик нүцгэн зургаа авахуулахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Виина Малик өөрөө сайн мэдэж байгаа гэж мэдээлсэн байна. FHM сэтгүүл Маликийг өөрийг нь компанийг нь гүтгэж нэр хүндэнд нь хандсан гэж үзэн шүүхэд өгөхөөр болсон байна.  Хэнийх нь ч буруу байсан 2 улсын харилцаанд сэв суулгасан алхам болсон гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Одоогийн Энэтхэг, Пакистан, Бангладеш 3 улс Британийн нэгдсэн 21 колони улс байсан бөгөөд тусгаар тогтнолын тэмцлийн дараа шашин хоорондын мөргөлдөөнөөс болж 3 хэсэг тусдаа улс болсон юм. Одоог хүртэл нэг гарал үүсэлтэй Энэтхэг, Пакистан улсуудын харилцаа сайнгүй байдаг. Пакистан нь АНУ болон Хятадын стратегийн холбоотон улс юм. Лалын шашны хууль чангатай учир эмэгтэй хүн зургаа нүцгэн авахуулах нь Пакистаны шашны хуультай харшилж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш