Иракийн түүхийн эртний олдворууд дахин сэргээгдэхгүй болжээ. 2003 онд АНУ тэргүүтэй холбоотын хүчин Багдад цөмөрч орж ирэх үед үймээн самууныг ашиглан хүмүүс музейн эртний олдворуудыг тонож, дээрэмджээ. Холбоотны хүчин Саддамын дэглэмийг унагаах дайнд анхаарлаа хандуулаад тухайн үед хулгайчдыг зогсоож чадаагүй байна. Хүн өргөөд авч явж болох овор багатай 15 мянга орчим үзвэр хулгайд алдагджээ. 2009 онд музейг дахин нээсэн. Эвдэрч гэмтсэн үзвэрүүдийг сэргээн засварласан байна. Гэсэн ч олон мянган үзвэр дутуу хэвээрээ байна. Курдистаны нутагт байдаг Слеманийн музейд өнө эртний олдворууд байдаг байна. Бабилон, Ассирыг оруулаад Эртний том том гүрнүүдий өлгий нутаг болсон одоогийн Иракт эртний үеийн маш ховор олдворууд байдаг байж. Музейн удирдлагуудын үзэж байгаагаа зөвхөн Курдистаны нутагт л гэхэд малтагдаж ил болоогүй олон мянган эртний олдвор байдаг гэнэ. Тиймээс Иракийн эрх баригчид олон улсын соёлын өвийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран эртний ховор эдлэлүүдийг хамгаалах ажлыг эхлүүлжээ. Учир нь Иракаас олдож байгаа олдворууд зөвхөн Иракийн ард түмнийх бус дэлхийн соёл иргэншлийн өв юм. Өөрөөр хэлбэл Иракийн газар нутаг дээр оршиж, шинээр төрж, мөхөж байсан олон үндэстнүүдэд хамаарах өв соёл юм.
Shuum.mn
Shuum.mn