Иракийн хойд хэсэгт орших Курдистаны нутгийн өргөн уудам талаар орон орны түрэмгийлэгчид, худалдаачид аялагчид түүхийн турш аялсаар ирсэн. Түрэг, Араб, Перс, Монголчууд энэ уудам нутгаар дамжин Багдадыг дайлаар мордож байв. Курдистаны эртний олдворуудын хамгийн эртнийх нь МЭӨ 7-р зууных. Хотын дээгүүр зурайх хана хэрэмнүүд нь 8 мянган жилийн настай буюу дэлхийн хамгийн эртний байгууламжуудад тооцогддог.
Садам Хуссейн Иракийн үндэсний цөөнх Курдчуудыг хомроглон устгаж байсан. Түүний дэглэм унасны дараа Курдистаны хот суурингуудад гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж хөгжимчин Камаран Хассан ярьсан байна. Тэнд 5 одтой Мариот зочид буудал, тансаг зэрэглэлийн хувийн орон сууц, тэнгэр багандсан барилгууд сүндэрлэж, Саддамаас хойш баялагийн шударга хувиарлалт нэмэгдсэнээр Курдистаны эдийн засаг нь өндийж байна. Курдын нутагт газрын тос шинээр илэрч гадны компаниуд хөрөнгө оруулж эхлээд байна. Гэхдээ Иракийн шинэ Үндсэн хуулиар Курдчууд газрын тосноос олсон мөнгөө өөрсдөө захиран зарцуулах эрхгүй. Заавал Иракийн Засгийн газраар дамждаг байна. 1980-аад онд Саддам Хуссейн салан тусгааралах гэж оролдсон Курдуудын эсрэг цэргийн харгис ажиллагаа өрнүүлж, Курдын хот суурингуудыг газрын хөрстэй тэгшилсэн юм. Амьд үлдсэн Курдуудыг химийн зэвсэг буюу хорт хийгээр хордуулж хүйс тэмтэрсэн.
1991 онд Персийн булангийн 1-р дайн эхлэх үед Холбоотын хүчин Курдын дайчдыг зэвсгээр хангаж Курдын нутгаас Ирак цохилт өгч байсан. 2003 онд Иракт эхлүүлсэн цэргийн ажиллагаанд Курдууд Саддамын армийн эсрэг холбоотны хүчинтэй хамт тулалдан автономит эрхээ дахин сэргээсэн. Одоо Иракийн доторх жижигхэн Ирак улс болоод байгаа юм. Өөрсдөө бие дааж эдийн засгаа хөгжүүлэхээр чармайж байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр курдчуудын амьдрал ахуй дээрдэж байна. Саддамын дэглэмийн үед ЕБС төгссөн Курд үндэстэнг олоход хэцүү байжээ. Харин одоо Иракийн, Америкийн Их Сургууль орчин үеийн Курд мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Нийтдээ 30 гаруй сая Курд үндэстэн Турк, Иран, Ирак, Сири зэрэг улсуудад хуваагдан тархан суурьшдаг, маш их зовлон үзсэн ард түмэн юм. Туркт хамгийн их буюу 18 орчим сая Курд үндэстэн байдаг бөгөөд байнга Туркээс салан тусгааралх тэмцэл өрнүүлдэг юм.
Shuum.mn