Орчин үеийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол Аз завшаан..., Мэдээлэл..., Мэдлэг..., Баяр баясгалан..., Дурсамж..., Гай зовлон..., Хувьсгал..., хамгийн гол нь хүний амьдралын тухай өгүүлдэг юм.
Дэлхийн хүн амын тал хувь нь 30-аас доош насныхан.
Facebook-ийн хэрэглэгчид аль хэдийнэ Google-ийн хэрэглэгчдийг ардаа хол орхисон.
Дэлхий дээрх амраг хосуудын 1/5 нь интернетээр танилцаж гэр бүл болж байна.
Ижил хүйстнүүдийн 3/5 нь интернет, онлайнаар танилцаж байна.
Гэр бүлүүдийн 1/5 нь мөн Facebook сайтаас болж салж сарниж байна.
Лас Вегаст юу болж байна, ямар шоу болж байгааг гэрээсээ Facebook, Twitter сайт ашиглан түвэггүй мэдэж болно.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд I Pad ашиглан хорвоотой танилцаж байна.
Шохойгоор бичдэг ногоон, хүрэн самбар хэрэглээний жагсаалтаас шахагдаж, хасагдаж байна.
Facebook сайтыг нэг улс гэж үзвэл дэлхийн 3 дахь том, хамгийн их хүн амтай улс юм.
Хятадын төрийн далбаан дээр байдаг 4 жижиг таванхошуу шиг Facebook, Twitter, Youtube, Google гэсэн 4 сайт дэлхийг хэрж, хүмүүсийн өдөр тутам хамгийн их хэрэглэдэг сайт болоод байна. Гэхдээ эдгээр сайтуудыг Хятадад хэрглэхийг хориглож, хаагаад байна.
Секунд тутамд нэг хүн мэдээллийн сайтын гишүүнээр элсэн орж байна.
Бидэнд олон нийтийн мэдээллийн сайтуудыг ашиглахгүй байх сонголт үлдээгүй. Харин хэвлэл мэдээллийн сайтыг хэрхэн зөв өөртөө хэрэгтэйгээр ашиглах вэ гэсэн сонголт л үлдсэн.
Алдарт поп дуучин Лэди Гага, Жастин Бибр, Бритний Спийрс нарын Twitter дэх шүтэн бишрэгчдийн тоо Швед, Израйль, Грек, Чили, Хойд Солонгос, Австраль зэрэг улсуудын хүн амаас хол давсан.
Их Британийн интернет хэрэглэгдчийн гол ачааллын 50 хувь нь Facebook сайтаас болж үүсдэг.
37 сая хүн Вольлкс Ваген Дарт Вадар автомашины “Оддын дайн” киноны баатрын хувцастай хүүхдийн тоглосон рекламыг Youtube сайтаар үзсэн. Сонирхолтой нь рекламанд тоглосон хүүхэд “Оддын дайн” киног хэзээ ч үзээгүй.
“Форд Эксплорер” машины рекламыг Facebook-т байрлуулснаар өөр ямар ч телевизийн нэвтрүүлгийн рекламнаас илүү их хүнд хүрсэн.
Гадны зарим их дээд сургулиуд оюутнууддаа сургуулийн өөрсдийн вебсайтын эрх нээж өгөхөө больсон. Зүгээр л Facebook-ээс багшийнхаа даалгавар, лекцийг харчихаарай гэдэг болсон.
И-Рийдерс сайтаар орж онлайнаар ном уншдаг хүмүүс, номын худалдааны зах зээлд аюул учруулж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс дэлгүүрээс ном худалдаж авахаа больжээ. Нетээр уншиж болж байгаа номыг дэлгүүрээс худалдаж авах хэрэггүй болсон.
Компьютер тоглооомоор тоглогчид 2013 онд 6 тэрбум долларын тоглоом худалдаж авна гэсэн тооцоо байгаа.
Харин Кино театрт кино үзэх дуртай хүмүүсийн бүтээгдэхүүн худалдан авалт нь дөнгөж 2.5 тэрбумд хүрэх юм байна.
Youtube дэлхийн 2 дахь том видео хайлтын сайт болсон.
Хэрэв Википедия мэдээллийн сайтан дээр байгаа мэдээллийг цаасан дээр хэвлээд ном болговол 2.25 сая хуудастай аварга зузаан ном болно. Энэ номыг уншихад 123 жил зарцуулах болно.
Худалдан авагчдын 90 хувь нь аман, сүлжээний эсвэл найз нөхдийн гаргасан үнэ болон бүтээгдэхүүний саналд итгэдэг.
Харин 14 хувь нь л реклам зар сурталчилгаанд итгэдэг.
Бизнес эрхлэгчдийн 93 хувь нь шинэ зах зээлд нэвтрэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаа хүний бизнес ирэх 5 жилдээ аюулгүйгээр оршин тогтноно.
Мэдээллийн хувьсгалын шинэ зуунд тавтай морил!
Shuum.mn