logo
Нэгдсэн Орос нам ялсан ч  Путин олны дэмжлэгийг алджээ

Нэгдсэн Орос нам ялсан ч Путин олны дэмжлэгийг алджээ

2011/12/15
ОХУ-ын Парламентын доод танхим болох төрийн Думын сонгуульд Путины тэргүүлдэг Нэгдсэн Орос нам сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан дүн гарны дараа сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид Москвад жагслаа. Сонгууль булхай луйвартай болсон гэж үзсэн жагсагчид  Ерөнхий сайд Путиныг улс төрөөс зайлахыг шаардан  Хувьсгал! Хувьсгал! гэж орилолдсон байна. Сөрөг хүчний удирдагчид ч Нэгдсэн Орос нам булхай луувираар сонгуульд яслан болохыг ил тод мэдэгдсэн байна. Блогчин Алексей Навалны ярихдаа, “Путин засгийн эрэхнд байхдаа ер нь юу хийсэн юм бэ. Путины нам Думд олонхи байсан. Түүний засгийн газарт олон зүйлийг хийх боломж бололцоо байсан. Одоо шатахууны үнэ тэнгэрт хадаад байна. Нэгдсэн Орос намынхан цагдаа хүчний байгууллагад шинэчлэл хийнэ гэсэн хийгээгүй. Цэрэг батлан хамгаалахын салбарт шинэчлэл хийгээгүй. Тэд авлигатай тэмцэнэ гэсэн тэмцээгүй.  Хүмүүс 2 эсвэл 5 жилийн өмнө Путиныг дэмжиж байсан байх. Харин одоо үгүй. Бид түүнийг хэдэн жилийн өмнө бидний төлөө ажил гэж сонгосон. Гэсэн ч Путин юу ч хийгээгүй. Тэр ажлаа сайн хийгээгүй. Тэр зөвхөн Оросын улс төрийн бүлэглэлүүдийг л улам хүчирхэг болгосон. Энгийн иргэдийн амьдрал хүнд байна” гэжээ.
Путин энэ удаад  Оросын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг тогмолжуулна гэсэн уриа дэвшүүлсэн. Барууны улсуудын санхүүжүүлдэг “Дуу хоолой” нэртэй сонгуулийн судалгааны байгууллагын мэдээлэлд хакерууд халдсан талаар мэдээлж байсан. Германы Бонн хотод Афганы ирээдүйн асуудлаар хэлэлцэж байгаа бага хуралд оролцож байгаа АНУ-ын төмөр хатагтай Хиллари Клинтон Думын сонгууль булхайтай болсонд санаа зовж байгаагаа илэрхийлж, холбогдох хүмүүс сонгуулийн булхай луйврыг олж илрүүлж, сонгуулийн хороодод мөрдлөг шалгалт явуулж Оросын ард түмэнд үнэнийг хэлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Нэгдсэн Орос намын хувьд олонхи болсон ч ерөнхий сайд Путины хувьд анх удаа маш доогуур санал авч байгаа нь энэ юм. Путин 3 сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Түүний хувьд 50 хувь гэдэг аюултай тоо. Хэрэв сөрөг хүчин нэгдээд нэг хүн дэвшүүлбэл Путин ялагдах магадлалтай болж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш