Сүүлийн үед загварын ертөнцөд "Шаргал үст охин" нэрээр алдаршиж, цахиур хагалан гарч ирж байгаа 20 настай Андрей Пежич үнэндээ шаргал үст залуу юм. Хэдийгээр хүмүүс түүнийг манин гэдэг боловч өөрийнхөө хүйсийн талаар нууцлаж эрэгтэй гэж ойлгуулдаг байна. Гэхдээ ямар ч хүйстэй бай Пежич загварын ертөнцөд өвөрмөц имижийг бүрдүүлж байна. Тэрээр 1991 онд Балканы дайны үед Босни -Герцеговинад төрсөн. Серби ээж, Хорват аав нь түүнийг бага байхад нь салжээ. 1999 онд үндэсний цөөнхийг хүйс тэмтэрч байсан Сербийн армийг зогсоох зорилгоор явуулсан НАТО-гийн агаарын цохилтын үеэр түүний гэр бүл найман настай байхад нь Австралид цагаачилжээ. 17 настайгаасаа эхлэн Стивен Мэйсел, Мерт Алас, Маркус Пиггот зэрэг загвар зохион бүтээгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татах болсон бөгөөд тэрээр тайчигч баарны ариун цэврийн өрөөний цэвэрлэгч, усан сангийн цэвэрлэгч зэргээс алдарт загвар өмсөгч болтлоо олон замыг туулжээ. Хамгийн гол нь түүний эмэгтэйлэг царай, гоолиг бие, эрэгтэй, эмэгтэй аль ч загварын хувцсыг өмсөж тайзан дээр гарч ирж чаддаг авьяас нь түүнийг богино хугацаанд алдрын зэрэгт хүргэжээ. Андрей Пежич энэ оны 1 дүгээр сард Парист зохиогдсон алдарт загвар зохион бүтээгч Марк Жэйкобын загварын шоунд эрэгтэй, эмэгтэй загвар өмсөн олныг гайхшруулжээ. Дараах нь Нью-Йоркийн Доссер Сэтгүүлийн нүүрэн дээр үзэсгэлэнтэй шаргал үсээ унжуулан дан цамцаа тайлж байгаа зургаа хэвлүүлсний дараа эрчүүд дээгүүрээ нүцгэн үзэсгэлэнтэй хүүхний зураг байна гэж андуурч байсан байна. Тэрээр 9 дүгээр сард Шилдэг 50 эрэгтэй загварын өмсөгчдийн жагсаалтын 18-д. FHM сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн секси 100 эмэгтэй жагсаалтын 98-д бичигджээ.
Shuum.mn
Shuum.mn