logo
Путинтэй өрсөлдөх Михаил Прохоров гэж хэн бэ?

Путинтэй өрсөлдөх Михаил Прохоров гэж хэн бэ?

2011/12/15
ОХУ-ын Төрийн Думын сонгуульд Ерөнхий сайд Путины нам ялалт байгуулж, КГБ-гийн чекист эрхэмийн хаанчлал удахгүй Орос оронд эргэн ирэх гэж байгааг сануулсан хэрэг болсон. Харин Путинтэй өрсөлдөж, Хуучин ЗХУ-ын Ерөнхийөлөгч асан Михаил Горбачёвын хэлснээр “олигархжсан Оросын ардчиллыг хамгаалах”, ардчиллын төлөө баттай зогсох хүчтэй улс төрчийг сөрөг хүчин хайж эхэлсэн. Харин саяхан Оросын төдийгүй, дэлхийн тэрбумтнуудын нэг Михаил Прохоров ирэх 3 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэний дараа Оросын сөрөг хүчни болон барууны орнууд түүнийг хэн болох талаар сонирхож эхэлсэн байна. Михаил Прохоров гэж чухам хэн бэ?  Прохоровыг сагсан бөмбөгийн спортод дуртай тэрбумтан гэдгийг  дэлхий дахин Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Жерси Нетс багийг худалдаж авснаас нь хойш сайн мэддэг болсон. Архи тамхи хэрэглэдэггүй, зарчимч бизнесмэнээр олонд танигдах болсон  болсон тэрээр ярихдаа, “Би бусдад нээлттэй ил тод сонгуулийн кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээрээ би цоо шинэ улс төрийн хүчнийг үүсгэн бий  болгож чадна гэж бодож байна” гэсэн байна.
Түүнийг бизнесийн маш сайн мэдрэмжтэй, зарчимч, ухаалаг хүн гэдгээр нь дэлхий дахин мэддэг болсон байна. Учир нь тэрээр 2008 оны дэлийн эдийн засгийн хямралыг эртнээс харж, тухайн үедээ  удирдаж байсан дэлхийд томд тооцогдох төмөрлөгийн үйлдвэрийн бизнесээ зарж байжээ. Нэг хэсэг Прохоров Кремлийн эрх баригчидтай ойр ажиллаж, Медведевийг дэмждэг “Правое дело” буюу “Зөв үйл хэрэг” намын удирдах зөвлөлд ажиллаж байгаад Медведев-Путин гэсэн олигархийн сүлжээг эсэргүүцэн, улам бүр суларч байгаа Ардчиллыг бэхжүүлэхээ мэдэгдэж намаасаа гарсан юм. Одоо Оросын хамгийн том алт олборлогч “Полюс Гоулд” компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Оростоо 3-рт тооцогдох, дэлхийд 32-т орох баячуудын нэг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш