Өнгөрсөн 10 дугаар сард Хятадад 2 настай бяцхан охин гудамжинд 2 машинд дайруулсан. Тухайн үед машин дайруулаад босч чадахгүй хэвтэж байсан нялх амьтанд туслах хүн олдохгүй хажуугаар нь 10 гаруй хүн хараагүй юм шиг өнгөрч байсан нь Хятад хүмүүс, Хятадын нийгэм харанхуй, арчаагүй байгааг, мөн гэмтсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцоо байгааг бид мэдээлж байсан. Энэ удаад мөн Зүүн Хятадын нэгэн дүүрэгт гудамжинд сууж байсан 5 настай бяцхан охиныг дайрсан хэрэг гарчээ. Харин энэ удаад хүүхэд дайрсан жолооч нь зогсож, хүүхдийг машин дороос хурдан гарган авсан байна. Хүүхэд азаар дугуйнд дайруулаагүй тул ноцтой гэмтэл аваагүй Венжао хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. 10 сард 2 машинд дараалж дайруулсан бяцхан охины бүсэлхийнээс доош хэсэг нь бяцарч өвчин зовиураа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураасан эмгэнэлтэй явдал болсон билээ.
Shuum.mn
Shuum.mn