logo
Бельги улсад аймшигт халдлага болж таван хүн амиа алдлаа

Бельги улсад аймшигт халдлага болж таван хүн амиа алдлаа

2011/12/15
Бельги улсад аймшигт халдлага гарсан байна. Гар бөмбөг, буугаар зэвсэглэсэн нэгэн  этгээд тус улсын Льеж хотын Сент Ламбертын төв талбайд олон нийт рүү халдсанаар 4 хүн амь үрэгдэж, доод тал нь 123 хүн шархдсан байна. Энэ нь 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвикийн халдлагаас хойш Европт гарч байгаа хамгийн том халдлага бөгөөд Нордин Амрани хэмээх 33 настай этгээд үйлдэн улмаар амиа гар бөмбөгөөр егүүтгэсэн нь тогтоогджээ. Европыг дахин цочроосон аймшигт халдлагын улмаас 18 сартай нялх хүүхэд, 75 настай эмгэн, 15, 17 настай өсвөр насны хоёр хүү амиа алдсан байна. Нордин Амрани гэгч нь гар буу, гар бөмбөг, хагас автомат буу бүхий цүнхтэй Сент Ламбертын талбайд ирсэн аж. Амрани 2008 онд хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээр шоронд сууж байсан нь нотлогдсон байна. Гудамжинд явсан гэрчүүдийн мэдээлснээр тэр гэнэт цүнхнээсээ гурван гар бөмбөг гарган төв талбайд салхилж явсан хүмүүс рүү шидсэн байна. Улмаар гар буу, хагас автомат буу гарган тал тал тийшээ буудаж эхэлжээ.Бельгийн Ерөнхий сайд Елио Ди Рупо хэргийн газар ирж байдалтай танилцсан байна. Одоогоор халдлагын шалтгаан нь тодорхойгүй байгаа боловч сүүлийн үед Европт лалын эсрэг үзэлтэй хэт барууны үзэлт бүлгүүд өндийж байгаатай холбоотой байж магадгүй юм байна. Халдлага болсон  Сент Ламбертын төв талбай нь хүн хөдөлгөөн ихтэй бөгөөд зул сарын баярын өдрүүдээр гадны дотнын 1.5 сая орчим хүн зорчдог юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш