Цагаан ордны тэргүүн Барак Обама 2012 оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Обама мэдээж эдийн засгийг сэргээх, өрийг багасгах, татаварын бодлогыг шинэчлэх зэргээр сурталчилгаагаа явуулна. Түүний хувьд Невада, Аризона, Хойд Каролайна, Виржиная, Пеннсилвания, Флорида зэрэг мужууд дээр анхаарч, илүү их хүч хаяна. Учир нь эдгээр мужуудад Бүгд Найрамдах Намын дэмжигчид их байдаг. Энэ мужууд дээр гол өрсөлдөөнүүд ширүүн явагдана. Сонгуулийн кампанит ажлын багийн хувьд 2008 онд хамтарч ажиллаж байсан хуучин зөвлөх, туслах, багаа дайчилна. Учир нь хуулийн дагуу цагаан ордны албан хаагчдыг кампанит ажилд татан оруулж болохгүй. Тэгвэл Засгийн газар ард түнийхээ эсрэг өрсөлдөж байгаа хэрэг болно.
Сонирхуулж хэлэхэд Монгол Улсад УИХ-ын нөхөн сонгууль болоход эрх баригч нам, Засгийн газар тэр чигээрээ очиж нэг нэр дэвшигчийн эсрэг кампанид ажил явуулдаг нь Засгийн газар ард түмэнтэйгээ өрсөлдөж байгаа хэрэг болдог байна. Сонгуулийн үед Обамагийн хэвлэлийн төлөөлөгч нь хүртэл өөр хүн байх ёстой. Цагаан ордны төлөөлөгч Обамаг төлөөлж болохгүй. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн байнга дагалдан явна. Ерөнхийлөгчийн эрхийн хугацаа дуусаагүй байх тул Агаарын хүчний нэгдүгээр онгоцыг хөлөглөж, мужуудаар явж, сонгогчидтойгоо уулзах зэрэг давуу талууд түүнд байгаа. Харин сул тал гэвэл Обама Ерөнхийлөгч болсноор Нэгдсэн Улсын эдийн засаг өөдлөөгүй хэвээр байгаа, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл шүүмжлэлд өртсөн, өрийн дээд хязгаар нэмэгдсэн, Засгийн газрын төсвийн зарцуулалт хэрээс хэтэрсэн зэрэг сөрөг талуу байгаа юм. Түүний хамгийн гол урдаа барьж кампанит ажлаа явуулах уриа лоозон нь “Би хийж байсан ажлаа дуусагүй байна. Тиймээс эхэлсэн ажлаа дуусгахад минь дахин 4 жилийн хугацаа боломж олгооч! ” гэсэн уриа байх юм байна.
Shuum.mn