Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуралдаанаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж хүүхдийг харгалзан аваа этгээдийн биеийн байцаалт, ямар зорилгооор хүүхдийг дагуулж яваа, тухайн хүүхэдтай ямар холбоотой болох, хүлээн авагч гадаад улс, аж ахуйн нэгж, иргэн, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж нягтлах талаар төсөлд тусгах санал оруулж иржээ. Түүнчлэн насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг тодруулах чиг үүргийг тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэвлэл, мэдээллийн байгууллага хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээллийг тараахыг хориглох, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээг ашигласан ил буюу далд зар сурталчилгааг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгах саналыг оруулж ирсэн байна.
Түүнчлэн гишүүдийн олонхийн дэмжлэг авбал хохирогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийн гишүүдээс нь нууцлах нь.
УИХ-ын гишүүн З.Энхболд, зар сурталчилгаа нэвтрүүлдэг хэвлэл, мэдээллийн байгууллага далд утгатай сурталчилгааг нэвтрүүлэхгүй байх ёстой гэсэн үүргийг хуульд тусгасан уу хэмээн лавласан. Ажлын хэсгийнхний тайлбарласнаар, хуулийн төслийн наймдугаар зүйл дэх хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг гэдэгт гурван зүйлийг тусгаж өгсөн байна. Эхнийх нь хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний талаар мэдээлэл дамжуулахыг хориглох, удаах нь гадаадын иргэнтэй гэр бүл болохыг зуучлах зар нэвтрүүлэхгүй байх, гурав дахь нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэх ил, далд сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заажээ. Далд утгатай гэдгийг мэдсэн, мэдээгүй ямар ч байдлаар явуулсан бай хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй, тийм учир хэвлэл, мэдээллийн байгууллага анхааралтай хандах хэрэгтэй гэсэн.
Үүнд хэвлэл, мэдээллийн байгууллагаас гадна вэб сайтууд багтах аж. Ажлын хэсгээс оруулсан саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Г.Бурмаа