logo
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж зорилгоор сонгуулийг будлиантуулвал 5-10 жил хүртэл хорино

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж зорилгоор сонгуулийг будлиантуулвал 5-10 жил хүртэл хорино

2011/12/15
Хууль зүйн байнгын хороо Өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нараас тус тус өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Эрүүгийн хуульд сонгууль будлиантуулахтай холбоотой  хэд хэдэн заалт нэмэхээр болж байгаа юм. Тухайлбал,  уг хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион  байгуулалттай будлиантуулсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол 26-25 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэсэн заалт оруулах нь.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглах нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж нэмэхээр байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвшөөрч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Г.Бурмаа
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш