Жүжигчин Дэйм Элизабет Тэйлорын эзэмшиж байсан үнэт эдлэлийн цуглуулгыг Нью Йоркийн Кристис дуудлага худалдааны газар үнэ хаялцуулан худалдаж байна. Европын ихэс дээдсийн эдэлж хэрэглэж байсан, 16-р зууны үеийн том сувд бүхий хүзүүний зүүлт 11 сая гаруй доллараар зарагджээ.
Жүжигчний киноны нээлт, шагнал гардуулах ёслолууд дээр өмсөж байсан 400 орчим даашинзыг бусад 269 үнэт эдлэлийн хамт дуудлагаар худалдана. Дөрвөн өдөр үргэлжлэх дуудлага худалдаанаас олох нийт орлого 30 сая доллар давна гэж тооцоолсон байна.
Алдартай жүжигчний хэрэглэж байсан үнэт чулуун шигтгээтэй алтан бугуйвчийг 35.000 доллараар үнэлж байсан ч 270.000 доллараар зарагджээ.
Харин Тэйлорт дотны найз болох Майкл Жэксоны бэлэглэж байсан алмааз, индранил эрдэнийн бөгжийг өөрийн болгохын тулд нэгэн худалдан авагч 600.000 доллар төлсөн байна.
Тэйлорт түүний тав дахь нөхөр болох Ричард Бөртоных нь 1968 онд бэлэглэж байсан 33.19 каратын алмаазан бөгж зарагдах гэж байгаа үнэт эдлэлүүдийн нэг юм. Энэ бөгж 3.5 сая долларын үнэд хүрнэ гэж үзэж байгаа аж.
Christie's Americas дуудлага худалдааны газрын ерөнхийлөгч Марк Портер дуудлага худалдаа эхлэхээс өмнө хэлэхдээ "Энэ бол 50 гаруй жилийн хугацааг хамарсан хувийн цуглуулга, үүний ширхэг бүр нь Элизабет Тэйлорын загварын мэдрэмж болон бусдаас ялгагдах стилийг илэрхийлнэ" гэжээ.
Дуудлага худалдаа эхлэхээс өмнө жүжигчний хувийн цуглуулгыг есдүгээр сараас эхлэн гурван сарын турш зарим орнуудад дэлгэн үзүүлсэн билээ.
Алмааз сонирхдогоороо алдартай жүжигчин хамгийн үнэтэй зарим үнэт чулуунуудыг эзэмшдэг байжээ.
Клеопатрагийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн Тэйлор оны эхээр Лос Анжелест 79 насандаа хөрвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Э.АМАР