Манай сонины редакци ардын уртын дууны гайхамшигт хөг аялгууг олон түмэнд дэлгэрүүлэх зорилгоор өмнөх дугаартаа Уртын дууг “Зуун дамжих үнэт өв” хэмээн уншигч та бүхэндээ хүргэсэн билээ. Ард түмнийхээ сэтгэлд зуунаас зуунд өртөөлөн хоногшсон уртын дууны түүх домгоос цуврал болгон нийтэлж байна.
Монгол ардын уртын дуу нь Монгол үндэсний ахуй амьдрал, өв соёлтой уялдан, өвөг дээдсийн төдийгүй, соёл урлагт хайртай хэн бүхний оюун ухаанд суурилсан байдгаараа эрхэмлүүштэй. Уртын дууг хүний бүхийл мэдрэхүйд хүрч, нөлөөлж чаддаг гэж үздэг судлаачид цөөнгүй. Тухайлбал зөн билэгийг нь бадрааж, хийморь сүлдийг нь сэргээж, зовоход жаргааж, гомдоход баярлуулж, сандрахад тайвшруулж, хайр сэтгэлийн ариун нандин бүхнийг цогцлоож гэх мэт сайн сайханыг дууны үг, хөг аялгуундаа багтаан байдаг нь бахдмаар. Уртын дуугаа ухааран дуулж, чин сэтгэлээсээ хандаж чадваас оюун санаа, ухаан бодол нь арвижин тэлж, уужуу тайван сэтгэж, хүн чанараа гээлгүй аливаад хүний ёсоор хандаж, азай буурал ахмад настнаа хүндлэн дээдэлж, үр ач, нялхсыг зөв ёсоор өсгөн хүмүүжүүлдэг гэлцдэг. Ийн үздэг учраас уртын дуу нь олон нийтийг ухааруулах үүрэгтэй хэмээхэд эндэхгүй болов уу?
Эх сурвалж: