Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуу эдүгээ Архангай аймгийн хойд Тамирын голоор нутаглаж байсан нэгэн тайж язгууртны охин Гүнчидмаа гэгч нутаг усандаа гайхагдсан сайхан бүсгүй байсан гэгддэг. Гүнчидмааг “Гүн”-ий охин гэлцэх нь түүний эцэг гүн хэргэм цолтой хүн байснаас үүдэлтэй. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард дуут хэмээх Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилан суухаар нууцхандаа тохиролцсон гэсэн домог бий гэж ярилцдаг. Дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа тийнхүү хун дуут хэмээн алдаршжээ. Дуут Дорлиг Бээжинд жин тээж очиход Хятад худалдаачид худалдах барааг нь зүгээр авах гэсний учир пүүсийн данжаадтай муудалцаж, баривчлагдан дотор газрын шоронд хоригдож, тэндээс эр чадал арга ухаанаар оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа “Хулсан ташуур” хэмээх ардын дууг зохиосон түүхтэй. Нутаг усандаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үед “Урт хушуутангууд” тамгын газар мэдэгдэж түүнийг баривчлуулжээ. Баригдахынхаа өмнө гарынхаа бэлгийг Гүнчидмаадаа явуулаад өөрийн байдлаар хэл хүргүүлжээ. Гүнчидмаа дуут Дорлигийнхоо учир байдлыг мэдээд хэдэн бадаг дуу зохион дуулсан байна. Хун дуут Дорлигийг баривчлан манж амбанд хүргэхээр авч явах зуурт нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаан авахаар хоноглох газарт нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос
Уул нь өндөр болов чиг
Урдуур нь гардаг замтай даа
Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө
Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз
Ус нь гүнзгий болов чиг
Угтаад гардаг гарамтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодох уу даа яая даа байз
Далай өргөн болов чиг
Даваад гардаг ч болдог юм даа
Дассан хонгор хүү минь дээ хө
Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз хэмээн дуулан мэдэгджээ. “Орой болж од мичид гялалзах үеэр” хун дуут Дорлигийг нөхөд нь суллаж Дорлиг Гүнчидмаа хоёрыгоо хошуу алгасуулан явуулсан гэгддэг. Тэд Сайн ноён хан, Засагт хан аймгийн хошуу нутаг дамжин өртөөлж ,Өвөрмонголын Сүндийн хошуунд таалал болсон гэгддэг домогтой.
Хулсан ташуур
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болоосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз
Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
Зандан ташуур нь байгаасай
Засаж бариад явах юмсан
Зарга шийтгэлгүй болоосой доо хүү минь ээ хө
Засаг хошуундаа очих юмсан даа яая даа байз
Бургасан ташуур нь байгаасай
Бугуйндаа өлгөөд явах юмсан
Буруутуулдаг хуульгүй болоосой доо хүү минь ээ хө
Бусдын нутгийг гарах юмсан даа яая даа байз

Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз.
Гэж дуулсаар нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үеэр хошууны урт хушуутнууд түүнийг тамгын газарт мэдэгдэж бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгээ уулзаж авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв.
Гүнчидмаа:
Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулдаа түрхдэг будагтай яамай даа
Хар цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хар цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Ханцуйгаа эмждэг эмжээртэй дээ хүү минь ээ хө
Цагаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа
Хөх цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хөх цаасыг задалбал хүү минь дээ хө
Хөмсгөндөө түрхдэг будагтай даа хүү минь дээ хө
Ягаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Ягаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Ярих захиа тодхон доо яамай даа
Эрээн цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Эрээн цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Энгэртээ зүүдэг зайдантай даа яамай даа гэж дуулж байхад нь хун дуут Дорлигийг хятад амбанд хүргэхээр үхэр тэргэн хүлээд авч явжээ.
Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.
Барьсан ташуур нь байхгүй чиг
Бачимдаж битгий сандраарай
Багын дассан нутагтаа хүү минь ээ хө
Барааг нь харна даа хөөрхий дээ
Хулсан ташуур нь байхгүй чиг
Хуйсагнаж битгий сандраарай
Хувьтай төрсөн чамтайгаа хүү минь ээ хө
Хуучин нутагтаа уулзана даа гайгүй дээ
Яргай ташуур нь байхгүй чиг
Яриа хөөрөөтэй яваарай
Янаглан дассан нутагтаа хүү минь ээ хө
Яасхийгээд ч уулзана шүү яамай даа
Зандан ташуур нь байхгүй чиг
Зангаа битгий хувиргаарай
Заяаны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Заасан газартаа л уулзана даа үр минь ээ хө
Бургасан ташуур нь байхгүй чиг
Буруу зөрүүгүй яваарай даа
Буусан газраас чамайгаа хүү минь ээ хө
Бултуулж авна даа хүү минь ээ хө гэж дуулахад хун дуут Дорлиг хариуд нь:
Уул уул нь өндөр чиг
Угтаад урууддаг замтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодъё доо хөөрхий дөө
Үүл үүлийн дундаас
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Өөрийн нутагтаа уулзана даа хөөрхий дөө
Амраг хонгор чамтайгаа
Алиалан сайхан жаргах уу даа
Алс нутгийг дамжаад хүү минь дээ хө
Амбаны ялнаас мултархуу даа хүү минь дээ хө
Хонгор хайртай чамтайгаа
Хоосон байсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ хүү минь дээ хө
Хоног өнгөрүүлж явахуудаа үр минь ээ хө
Нуумал хэргээс мултраад аа
Нутаг алгасан явахуу даа
Нууцалсан амраг чамтайгаа би чинь ээ хө
Нуулгүй сайхан жаргахуу даа үр минь ээ хө гэж дуулахад
Гүнчидмаа:
Онон уулыг цантуулсан
Омогт хүйтний эрчээ хө
Олон бүгдийг зовоосон
Олиг муутай хуулиа яая даа байз
Навчтай модыг шарлуулсан
Намрын хүйтэн салхиу даа
Насан туршид зовоосон хүү минь ээ хө
Нанчид архин хуулиа яая даа байз гэж дуулахад
Дорлиг:
Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнийхээ нутгаас гарлаадаа хө
Гүний хошууний чамтайгаа хүү минь ээ хө
Гүндүүгүй сайхан амьдрах уу даа хөөрхий еэ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтын хошуунд амьдрахуу даа
Санааны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Сайхан жаргахыг бодохуу даа үр минь ээ хө гэж дуулжээ.
Орой бол од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явахдаа:
Хөхрөн байгаа хөндийг ээ
Хөнтрүүлэн давхиад туулахуу даа
Хүний бяцхан чамтайгаа хүү минь ээ хө
Хүсэл жаргалыг эдлэхүү дээ яамай даа
Ногоорон байгаа уулыгаа
Намилзуулан давхиад туулахуу даа
Нутгын хайртай чамтайгаа хүү минь ээ хө
Насан туршдаа жаргахуу даа яамай даа
Эргэлдэн байгаа талыгаа
Эвхрүүлэн давхиад туулах уу даа
Энхрий хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Эгнэгт үүрд жаргахуу даа яамай даа. Гэж дуулсаар одоогийн Өвөрхангай, Архангай аймрийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.
Б.Эгшиглэн
Эх сурвалж: