Бохир зүү тариураар шивээс хийлгэж халдварт өвчин авч эмнэлэгийн үүд сахисан залуус олон болжээ. Шивээс хийлгэж зүү тариураар дамжин шарлаж бохир авсан Н.Маралгоотой ярилцаж тодрууллаа.
-Яагаад шивээс хийлгэх болов оо, хаана ямар газар хийлгэв?
-Би долоон сард Эрдэнэтэд очоод найзтайгаа хамт айлд очсон юм. Тэр айлд ортол нэг хүүхэд шивээс хийлгэж байхаар нь сонирхолдоо автаад хөлөн дээрээ маш жижиг хэмжээний шивээс хийлгэсэн. Дараа нь халдварт шар өвчин авлаа л даа. Надтай хамт хийлгэсэн хүүхэд ч бас зүү тариурын бохир авч шарласан. Нэг удаагийн зүү тариураар олон хүнд хийдэг юм шиг байна лээ.
-Анх халдвар авсан гэдгээ яаж мэдэв, ямар шинж тэмдэг илэрч байна вэ?
-Бараг гурван сарын дараа мэдсэн. Ерөнхийдөө хичээлдээ явахад их хэцүү ядарч сульдаад, биеийн эсэргүүцэл эрс мууддаг. Яваандаа ходоод их өвдөж, шээс шав шар өнгөтэй болж байсан.
-Халдвар авсанаа мэдээд хаана хандав?
-Халдвар авсанаа мэдээд Эрдэнэтийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Надаас халдварлаж бусад хүнд дамжихгүй ч гэсэн бараг бүрэн эдгэрэх боломжгүй. Ер нь төгс эмчлэгдэж эдгэрэх нь ховор гэж манай эмч хэлсэн. Надад халдсан вирус нь зүү тариураар дамжсан вирус юм. Вирус нь янз бүрийн замаар халдварладаг. Жишээ нь А вирус л гэхэд ахуйн замаар халдварладаг бол миний туссан В вирус нь зүү тариураар халдварладаг юм байна лээ. Вирус нь зүү тариураар дамжаад 50-180 хоногийн дараа илэрдэг гэсэн. Аймшигтай өвчиний нэг нь шар өвчин юм байна лээ.
-Бүрэн эдгэрэх боломжгүй гэсэн учраас байнга эмчийн хяналтанд байна гэсэн үг үү?
-Вирус нь элэг цусандаа дамждаг учраас маш хэцүү асуудал. Ямар ч байсан эмчийн хяналтанд хоёр жил байх ёстой. Мөн элэг цусандаа дамжсан болохоор ер нь насаараа хоолны дэглэм барих шаардлагатай болсон. Үхрийн мах л идэж болно. Давсгүй, сонгиногүй, өөх тосгүй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Бүр чихэр, жимс гурилан бүтээгдэхүүн ч идэхэд бэрх болсон. Одоогийн байдлаар сахартай ус уугаад хөнгөн чанарын хүнс хэрэглээд л байж байна.
-Шивээс хийлгэж бие эрхтнээ хохироосон хүний хувьд юу гэж хэлмээр байна. Өнөөдөр залуучууд шивээсийг ихээр хийлгэх болсон байна?
-Саваагүй нохой саранд хуцна гэдэг үгийг одоо л би ойлгож байна. Надад маш хэцүү байна. Сонирхолд ч бас хэмжээ хязгаар байх хэрэгтэй юм байна. Яс махандаа мэдэрлээ. Хэрвээ биеийнхээ аль нэг хэсгийг цоолох, эсвэл шивээс хийлгэхийг хүсч байгаа бол мэргэжлийн хүнээр ариутгасан багаж хэрэгслээр хамгийн гол нь буцах эзэнтэй буух газартай, орчин нөхцөл нь бүрдсэн газарт хийлгэх нь чухал гэдгийг л хэлмээр байна. Шивээс хийлгэснээр зүгээр байсан эд эсээ үхүүлж, бие махбодиороо бага наадаарай л гэж захимаар байна. Ганцхан халдвар аваад зогсохгүй хөгширсөн хойно ч биед муу нөлөөтэй гэж сонссон.
Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: