logo
Парламентад эрх бүхий  намуудын мөрийн хөтөлбөрийг  шинжихүй

Парламентад эрх бүхий намуудын мөрийн хөтөлбөрийг шинжихүй

2011/12/15
Ардын нам/  МАХН/,  Ардчилсан нам хоёрын  2008 оны УИХ-ын сонгуульд  юу юу амласныг тус намуудын мөрийн хөтөлбөрөөс одоо тодруулж эргэн нэг санахад  илүүдэхгүй байх. Ардын нам /МАХН/  “Шударга ёс-Хариуцлагатай төр.  Дэвших хөгжил-Дэвжих амьдрал” гэсэн уриатай оролцсон байна. “Хүний хөгжил- Амьдралын чанар”, “Эрүүл бие-Амжилтын үндэс”, “Оюуны чадвар-Хөгжлийн түлхүүр”, “Унаган байгаль-Ухаалаг хэрэглээ”, “Хөдөөгийн хөгжил-Шинэ амьдрал”, “Төрийн дэмжлэг-Тариаланчдын зүтгэл”, “Үндэсний үйлдвэрлэл - Дэвшлийн баталгаа”, “Хүн бүрт хүртээмжтэй дэд бүтэц”, “Хариуцлагатай төр-Ээлтэй засаглал”, “Иргэний нийгэм-Түмний хүсэл”, “Аюулгүй байдал-Амгалан орчин”, “Итгэлтэй түншлэл-Гадаад бодлого” гэсэн чихэнд чимэгтэй 11 төрлийн 78 зүйлийн амлалт авчээ. Ардчилсан нам нь  “Зөв бодлого-Зөв сонголт” уриатай оролцсон байна. “Иргэн бүрт-Эрдэнийн хувь”, “Эзэн-Монгол”, “Ажилтай, Орлоготой, Амгалан амьдрал”, ”Монголдоо үйлдвэрлэе”, “Эрүүл бие-Саруул ухаан”, “Шинэ хөдөө-Шинэ Улаанбаатар”, “Хавтгай Монгол-Дэд бүтэц”, “Байгаль-ээж”, “Манай ирээдүй” гэсэн чихэр шиг арван зүйлийн 120 зүйлийн амлалт авчээ.  Намуудын мөрийн хөтөлбөрт  юу амласныг хэрхэн биелэгдэж буйг цувралаар нийтлэн толилуулж байна. Өмнөх дугаартаа “Аюулгүй орчин-Монгол” гэсэн амлалтыг нь харьцуулан шинжиж үзсэн билээ. Энэ удаад “Эрүүл-Монгол” хөтөлбөр юу болсныг нийтлэж эрэгцүүлэн тунгаалаа.           
Эрүүл-Монгол  гэдэг нь  Худал амлалт- Цаасан малгай
  Ардын нам /МАХН/  2008 оны УИХ-ын сонгуульд  “Эрүүл бие- Амжилтын үндэс”  гэсэн амлалт авчээ. Харин Ардчилсан нам ”,” Эрүүл бие-Саруул ухаан” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.  Эрх баригч намуудын мөрийн хөтөлбөр биелэгдсэн бол Монголд өвчин зовлон үгүй болж, сонгогч түмэн жаргаж суух байсан бус уу. Харамсалтай нь  “Худал амлалт- Цаасан малгай” байлаа. Өнөөдөр Монгол улсад насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг Халдварын бус өвчин, осол гэмтлийн улмаас нас барж, энэ нь халдварт өвчин, эхийн болон перинаталь эндэгдэл, хоол тэжээлийн дутлаас шалтгаалсан нас баралтаас 16 дахин өндөр үзүүлэлт юм. Хоёр намын хөтөлбөр хүн ардаа жаргал дүүрэн  амьдруулах бус харин  ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хөтөлбөр  байсан юм биш үү.   ЭМЯ, ММСС, НЭМХ-ийн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох” 2009 оны судалгаагаар 15-64 насны хүн амын 10 хүн тутмын нэг нь халдварт бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлтэй.  Таван  хүн тутмын нэг  нь  гурав  ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйлтэй. 45-аас дээш насны эрэгтэйчүүдийн  хоёр хүн тутмын нэг  нь халдварт бус өвчний  өндөр эрсдэлтэй байгааг тогтоожээ. Эрүүл-Монгол хөтөлбөр гэдэг Цаасан малгай байсан гэдгийг шинжлэх ухааны судлагаа батлаж байна.   Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь Нийслэлдээ төвлөрч байгаа. Хотын хүн амын эрүүл мэнд ямар байна Монгол Улсын хүн ам тийм байна гэсэн үг.    Улаанбаатар хотын хүн амын нягтрал, суурьшил, механик өсөлт нэмэгджээ. Эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээ үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирч  байгааг зохицуулах ямар ч арга хэмжээ авсангүй.   Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол  эрүүл саруул амьдрах нөхцөлгүй болгожээ. Улаанбаатар хотын агаар дахь тоос, тоосонцор 2-27 дахин, хар тугалга, нүүрс-төрөгч, хүхэр, азот хүчлийн дутуу ислүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин ихэссэн байна.  Гэр хорооллын дэд бүтцийн чиглэлд дорвитой хөрөнгө оруулалт хийхийн оронд   өрхийн 85% нь стандартын шаардлага хангаагүй жорлонтой, 85% нь шаардлага хангаагүй бохир усны цооногтой гэж гэр хорооллоо ад үздэг болжээ.  Сүүлийн үед хүн ард нь амьд явах биш харин   зүрх судасны эмгэг, хорт хавдар, осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол  олширчээ.  Манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт орж, гайхуулаад байх амжилт биш баймаар.   Хорь хүртэлх насны дөрвөн  хүний нэг нь тамхи татдаг.  Дөрвөн хүний гурав  нь архичин. Эрүүл- Монгол хөтөлбөр хаана байна.  Ардын нам /МАХН/-Ардчилсан намын дарга нараа.  Халдварын бус өвчин манай оронд “Чимээгүй үхэл буюу тахал”-ын хэмжээнд хүрч байхад УИХ-ын эрхэм гишүүд архи согтууруулах ундаа үйлдвэрлэн түгээсээр л байна. 
Нийслэлийн хэмжээнд 2010 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх  таван  шалтгаан: /10000 хүн амд/
•    Амьсгалын тогтолцооны өвчин                                 954.85
•    Хоол шингээх эрхтний өвчин                                     849.26
•    Бэртэл, хорлдлого, гаднын шалтгаант өвчин        828.88
•    Цусны эргэлтийн тонтолцооны өвчин                     648.06
•    Шээс бэлгэсийн тогтолцооны өвчин                        612.83-ийг эзэлж байна.
Харин 2010 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх таван  шалтгаанд: 
•      Цусны эргэлтийн тогтолцооны өвчин              31.6%
•      Хавдар                                                                    21.3%
•      Гадны шалтгаант өвчлөл ба үхэл                     19.8%                      
•      Хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин      8.94%
•      Амьсгалын тогтолцооны өвчин                         4.18%-ийг эзэлж байна.
Осол, гэмтлийн дотроос зам тээврийн ослоор  296 нас баржээ. Мөн  829 хүн гэмтсэн байна. Хоёрхон сая гаруй хүн амд харьцуулахад үнэндээ “Эх орны дайн”-тай тэнцэхүйц  хэмжээний  аюул биднийг нүүрлэжээ.  Зөвхөн энэ жил 6054 хүн  халдварт шараар өвдөж, өвчлөлийн хэмжээ гурав дахин  нэмэгджээ. Улсын хэмжээгээр төв хөдөөгүй шар өвчин дэлгэрч  8000 гаруй хүн шар өвчний халдвар авчээ.   Мөн салхин цэцэг, гахайн хавдар, гар хөл амны өвчин ч ихэссэн байна. Өнгөрсөн жилийн эхний  долоон  сарын байдлаар салхин цэцэг өвчнөөр 622 хүүхэд өвдөж байсан бол энэ жил энэ тоо бараг  гурав  дахин өсөж 2520 болжээ.Харин гахайн хавдраар 436 хүүхэд өвдсөн бол энэ жил   хоёр  дахин нэмэгдэж 817 болж бүртгэгдсэн байна. Эрүүл аюулгүй орчин үгүй болж, хүн ам нь өвчлөлд өртөж, зовлонд шаналж суухад харж үздэг гэж амлалт авсан   төрийн эрх баригч намуудын хөтөлбөр зорилтууд талаар өнгөрч одоо дахин Цаасан малгай өмсгөх аргадаа шилжиж хэлээд байна.  
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш