logo
Эцэг эхээс заяасан энэ биеийг сэглэж, өвчин авах нь жинхэнэ мунхаглал

Эцэг эхээс заяасан энэ биеийг сэглэж, өвчин авах нь жинхэнэ мунхаглал

2011/12/15
Цаг хугацаа өнгөрч хөгжлийн шинэ эрин зуун дамжих тусам хүмүүний сэтгэл, сэтгэхүй ч бас даган эрс өөрчлөгдөх болж. Шивээс гээч бүтэн биеэ сараалжин хэрчиж, зүсэн бүрийн хэлбэр дүрс, үг үсэг сийлэх болсон нь өнөөгийн нийгмийн залуу төлөөллийнхөнд  гаж үзэгдэл болж эхэллээ. Хүн хүнээрээ л байх учиртай. Хүн өөрийн гэсэн давтагдашгүй дүр төрхтэй, нэр алдартай, оюун ухаантай. Манай улс нүүдлийн соёл иргэншилтэй гайхамшигтай ард түмэн. Мал аж ахуйн орон учраас таван хошуу мал сүргээ хотол олон, хөрш зэргэлдээх айлуудын мал сүргээс ялган танихын тулд тамгалан тэмдэглэж, эмнэж ялгарах тэмдэг үлдээдэг. Гэтэл сүүлийн үед хүмүүс эцэг эхээс заяасан энэ биеийг хүссэнээрээ шивж бусдаас ялгардаг болсон нь нэн хачирхалтай.
 Шашин шивээсийг хэрхэн үздэг вэ?
Хуучин гэрээний хуулинд Израйльчуудад “Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий.” Бие дээрээ шивээс тэмдэг хийхийг ихэд  цээрлэдэг  аж. Бурханы сайн хүслийн дагуу онцгой зөв үйлдэл хийхэд ерөөж өгөхийг бурханаас хүсэхийн  чухлыг айлддаг байна.  Шивээс болон биеэ зүсэх нь ихэнхдээ анхаарал татахын тулд байдаг. Буддын ухаанд шивээс элдэв тэмдэглэлээ нь хүмүүн төрөлхтөнд дахин ирж төрөх төрөл нь төөрдөг гэж үздэг. Мөнх бусыг үзүүлсний дараа харин дахин төрөл авсныг таньж мэдэхийн тулд тэмдэглэлээ хийдэг ёсон буй. Олон жилээр бусдаас тусгаарлагдан  шоронд суусан хүмүүс шивээс хийж, гашуунч гэсэн туулсан амьдралынхаа  мөчлөгийг эргэн дурсдаг. Феодалын хаанчлал дарангуйлалын үед хугацаагүй цэргийн албанд явсан эрчүүд  шивээс хийдэг.  Фашизмын үед  шорон гянданд хоригдогсдын  биед  элдэв шивээс хийж тамгалдаг байж.  1945 онд эх орны дайны үед манайд хоригдож байсан Оросын  хоригдолууд бугуйн дээрээ “505” гэсэн шивээстэй. Оргодол хоригдлыг оросууд хайж явахдаа бидэнд “505” гэсэн шивээстэй гар хэрэгтэй гэж явсан тохиолдол байдаг. Энэ талаас нь харвал биеэ зүсэх болон шивээс нь зохистой зүйл биш болно.
Шинжлэх ухааны үүднээс шивээс нь:
Халдварт өвчин үүсэх шалтгаан нь олон талтай байдаг.  ХДХВ-ын халдвартай  зүү тариураар дамжин  халдварлах нөхцөл нэгэнтээ бий болжээ. Түүний нэг нь “Шивээс”. Өвчин үүсгэдэг нэгэн  том эх үүсвэр  шалтгаан гэдгийг эмч нар зөвлөж байна.   Хэвийн байсан бие эрхтнээ сэглэн шивүүлж, нэг удаа хэрэглэх ёстой зүү тариурыг ахин дахин  хэрэглэж,  “Шивээс”  хийж байгаа нь халдварт өвчний үндсийг тавьж байгаа хэрэг. Лабораторийн судалгаагаар ХДХВ нь ашигласан зүү тариурт сар түүнээс ч илүү хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон. Шивээс хийх, чих цоолох зэрэгт ашигласан бусад төрлийн зүү багаж хэрэгсэлд  ч ХДХВ-ын халдвар агуулагдаж байдаг. Хүний Дархлал Хомсдлын Вирус буюу ХДХВ нь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ нь хүний дархлалын тогтолцооны гол зохицуулагч болох цусны цагаан эсэд холбогдон гэмтээгээд бүтцийн зарим хэсгүүдтэй нь холилдон хувилж үрждэг. Ингэснээр хүний дархлалын эсүүд цөөрч, тэр хэмжээгээр ХДХВ олширдог. Хүний биеийг аливаа өвчнөөс сэргийлэн хамгаалдаг дархлалын тогтолцоог алдагдуулснаар өвчин эсэргүүцэх чадваргүй, өвчлөмтгий болж, элдэв халдварт өвчнөөр өвчлөх, мэдрэлийн тогтолцооны хямралд автах зэрэг хүндрэлүүд үүсч улмаар амь насанд нь аюул учруулдаг.  Наад зах нь манай улсад “Шивээс”  хийдэг албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага байхгүйд асуудал үүсч байгаа юм. Учир нь хэн хүссэн  цагтаа  хаа таарсан газартаа ямар ч эрүүл ахуйн орчины нөхцөл  хангаагүй  газарт   арьсны зүсэлт  хийлгэж,  нөгөө нь ашиг орлогоо бодож  Шивээс гэдэг үйлчилгээг явуулж байна. Охид, хөвгүүдийн дэврүүн сэтгэл, сониучхан занг ашиглан  дэлгэрч байгаа “Шивээс”-ийн үйлчилгээ халдварт өвчний тоог нэмэгдүүлж байгааг эмч нар үгүйсгэхгүй байна.  Ийм аюулт өвчний нян тээгч нь “Шивээс” гэдгийг анагаах ухааныхан   сэрэмжлүүлдэг  болоод байна.   
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш