Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.
Нэг. Долоон сарын нэгний цуст аллагад Ц.Мөнх-Оргил холбоотой
Бээжин, Цинь-хуа-гийн их сургуулийн хэдэн зуун оюутны цусанд шөнөжингөө час улаан болтлоо будагдсан Тянь-Ань-Мин-ий талбай үүр цайж, өглөөний нар гийхэд дусалч цусны толбо үлдээлгүй цэмбийтэл нь угаачихсан байсан гэж одоо өгүүлдэг юм билээ. Энэ бол 1989 онд Хятад оронд гарсан оюутны бослогыг цэрэг армийн зэвсгийн хүчээр дарсан явдал байлаа. Үүнтэй яг адилхан харгислал “2008 оны долдугаар сарын нэг”-ний шөнө хуучнаар МАХН-ын байрны эргэн тойронд Тусгаар тогтнолын ордоны буурин дээр хэрхэн өрнөснийг хэзээ ч мартаж болохгүй. Түүний амьд гэрч нь УИХ-ын гишүүн тэр үеийн ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргил.
Тэр нэгэн шөнө үй олон иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр өчиггүй баривчлан цагдан хорьж, эрүүдэн шүүсэн шөнө байсан юм. Олон ч сайхан ямарч гэм зэмгүй залуучуудыг байлдааны галт зэвсгээр буудаж, эрэмдэг зэрэмдэг болгосон төдийгүй нэр бүхий дөрвөн иргэнийг буудаж хөнөөгөөд нэгийг нь намынхаа байрны таван давхарт амь насыг нь бүрлэгэсэн хэрнээ өглөөний наран гийхээс өмнө МАХН-ын байрнаас Сүх жанжины талбай хүртэл ул мөрөө баллах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг.
МАХН-ын шатсан байр, үнсэн нурам болсон хэдэн автомашин, энд тэндгүй хөглөрөх шороо, чулууг эс тооцвол тэнд юу ч болоогүй юм шиг аллагын ул мөр яг л Тянь-Ань-Мин-ий талбай шиг бүрэн цэвэрлэгдэж арчигдсан байлаа. Энэ бол Онц байдлын штабын дарга ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын удирдаж хийсэн ажил биш гэж үү.
“Онц байдалын штаб”-ын тогтоосон онцгой бүсэд хүмүүс буудуулж, амь насаа алдсанаас хойш өнөөг хүртэл гэмт хэргийн эздийг олж илрүүлээгүй байгааг бодоход ул мөрөө сайтар балласныг харуулна. Яг өнөөдөр эрүүл мэндээрээ хохирсон, буудсан , буудагдсан нь улам бүр тодорхой болж эхэллээ. Хохирол амссан, буун дуу сонссон, буудуулж нас барагсадын талынхан, шархдаж тахир дутуу бологсод үгээ хэлэхэд аль хэдийнэ бэлэн болжээ. Гэхдээ баримттай.
“Оллоо” портал сайтад цагдаагийн цуст яргалалд бичлэг хийж байршуулсан байлаа. “Онц байдал” тогтоосон учраас гудамж талбайд нам жим. Харин нэгэн иргэнийг газарт унагааж аваад хэдэн цагдаа тал талаас нь балбаж, өшигчиж, яг л жингэрийн ноход нэгийгээ хэмлэж байгаа мэт аймшигтай боорлож харагдлаа. Гудамж талбайд тааралдсан хэнийг ч байсан бүлэглэн зодож, буу зэвсэг агссан цагдаа сүр бараатай гэдэг нь жигтэйхэн. Хааяагүй буун дуу тачигнаж, энд тэндгүй цус нөжтэйгөө холилдсон орь дуу тавьсан хүмүүс. Ингэж л улсын Нийслэлийг нэгэн шөнө цусанд живүүлж, ална буудна гэсэн зэвсэгтэй цагдаагийн дарангуйлал ноёрхож хоносон баримт хуучрах буюу устаж үгүй болох ёсгүй. Ядарсаныг өмгөөлдөг, цусаа үзвэл гаардаг, эх оронч үй олон шударга зүрх цохилж байгаа цагт гэмтнийг гэмгүй мэт хаацайлах арга даанч байхгүй дээ.
Тэр үед ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргилын хэлж байсан үгийг эргэн нэг санахад илүүдэхгүй болов уу. Тэрээр МҮОН-ийн телевизээр: “цагдаа нар буудсан гэсэн нотлох баримт байхгүй. Буудаагүй гэсэн нотлох баримт ч байхгүй”. Мөн сэтгүүлчдэд хэлэхдээ: “Сумны шархнаас болж гурван хүн нас барсан тухай мэдээлэл байгаа. Цагдаагийхан буудаагүй. Харин жагсагчдын дунд СКЗ маркын буу, байлдааных шүү дээ. Авч явсан сураг байгаа” гэсэн нь үнэнийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл өгч байсан байна шүү дээ. Баримт сөхье.
Баримт №1.
Дөрвөн залууг эрүүн тус газарт нь буудаж хөнөөснийг бодоход мэргэжлийн мэргэн буудагчдыг иргэдийн эсрэг зэвсэглэн оруулсанаас холдохгүй баримт мөнөөсөө мөн. Нэгийг нь хашлага давах тохиолдолд уушгийг нь зад буудсан байгаа юм даа. Хар машинтай нөхөд ганц нэгээрээ яваа хүмүүсийг ангуучлан хөөж агнаж хоносон гэдэг. Яагаад гэвэл “Онц байдал тогтоосон” . Дээрээс буудах тушаал өгөгдсөн учраас тэр. Галт зэвсэг хэрэглэж хүмүүсийг буудаж алахыг нь алж, заримыг нь шархдуулж байсан нь тушаал өгөгдсөнийг батлан харуулдаг. Хорь шахам хүнийг голдуу хүүхэд, залуучуудыг буудаж шархдуулсан нь өнөөдөр тахир дутуу эрэмдэг зэрэмдэг болж хохирсныг одоо ч нууцалсаар байгаа. Тусгай тоноглогдсон, шөнийн хараа хэрэгсэлтэй, байгаа олж онох автомат төхөөрөмж бүхий тийм хар машин Эрүүгийн цагдаа, Тагнуулын Ерөнхий газрын мэдэлд ганцхан байдаг гэсэн. Онцгой байдлын бүсэд зөвхөн цагдаа, тагнуулын машинаас бусад нь нэвтрэх ямарч боломжгүй нөхцөлд хүн буудаж хурдалж явсан тэр машиныг Онцгой байдлын штабын дарга, сайд байсан Ц.Мөнх-Оргил мэдэх учиртай. Ямар зорлигоор ямар үүрэг гүйцэтгүүлэхээр гаргаж ирсэнийг.
Баримт №2.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Онц байдал” тогтоож, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан шуурхай штабыг байгуулж, түүний удирдлагын дор цагдаагийн байгууллага бүхэлдээ үүрэг гүйцэтгэхдээ “Тусгай төхөөрөмжлөгдсөн техникээр гудамжинд явсан хүмүүсийг элдэж, байлдааны гэрэлт сумаар буудаж заримынх нь амь насыг хөнөөж, цөөнгүй тооны хүмүүсийг шархдуулсан нь тодорхой боллоо. Буун суманд өртөж шархадсан залуучууд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд нас барсан тухай эмч сувилагч нар дуу алдан уйлцгааж байгаа дүрс бичлэгийг цэнхэр дэлгэцээр харсан хэн бүхний зэвүүцэл хорслыг хүргэлгүй яахав дээ. Сэтгүүлчид Онц байдлын бүс рүү оролгүй гудамжнаас АКА бууны сумны шинэхэн хонгионуудыг түүж зургийг нь авч хэдэн оны сум болохыг цэргийнхнээс тодруулцгааж байлаа. Сумны хонгио хаяагүй тааралдаж байгааг бодоход жагсагчдын өөдөөс галт зэвсэг хэрэглээгүй гэх ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын мэдээлэл ор тас үндэслэлгүй болох нь хоёрхон өдрийн дотор батлагдаж билээ.
Баримт №3.
Дээрхи гэмт үйлдэлд Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа З.Батсvх, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар нарыг сэжигтнээр татан байцаалт авч эхэлсэн байна. Мөрдөн байцаалт одоо үргэлжилж байгаа . Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ш.Батсүх УБЗ 40-59 номерийн эргүүлийн алаг машин дотроос “ Нэг хүүхдийг хэвлийд нь буудаж, унагахыг хараад манай дарга сайн бууддаг юм байна” гээд хэв журмын цагдаа нар бахархаж байсан нь хавтаст хэрэгт авагджээ. Буудах тушаал дээрээс дороо хүртэл ирж, хурандаа Ш.Батсүх балчир хүвгүүнийг буудаж цэц мэргэнээ үзсэн нь энэ болов уу. Хурандаа ч мөн ч хатуу сэтгэлтэй, харгис юм. ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил ч бас худалч гэдэг нь дэндүү юм. Бууны суманд оногдсон тэр жаал ч азгүй юм.
Баримт №4.
2008 оны долдугаар сэрын 1-нд болсон үймээний үнэн бодит байдлын талаар МАХН-ын дарга , Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр олон нийтэд хандаж мэдээллийн хэрэгслээр ярьсан нь тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гэм буруутай үйлдлийг тогтоох шинэ нөхцөл байдал үүсээд байгааг мөрдөн байцаах албаныхан сэтгүүлчидэд мэдэгдсэн. Н.Энхбаярын хэлсэн үгэнд эрүүгийн гэмт хэргийн гэхээр хэд хэдэн ноцтой үндэслэл байгаа юм. Тэр үеийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Баяр, ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргил, генерал Ч.Амарболд нар энэхүү үймээнийг тарааж, хэв журам сахиулахын оронд харинч дэвэргэж, аж ахуйн нэгж, албан байгууллага, МАХН-д үлэмж хэмжээний хор хохирол учруулах нөхцлийг нээж өгсөн нь уншигддаг юм.
Баримт №5.
Генерал , хурандаа нарыг мөрдөж мөшгихөөс өмнө Ерөнхий сайд байсан С.Баярын хэлээд байгаа “Молотовын коктейль” гэгч шатаж, тэсэрч дэлбэрдэг бодисыг хэн хаана үйлдвэрлэж , жагсагчдын дунд оруулж ирэв. Сайд Ц.Мөнх-Оргилын зарлаад байсан буу сумтай явсан жагсагч иргэд гэж хэн бэ гэдгийг тодруулах ёстой.
Баримт №6.
Монголд хүний эрхийн төлөө ажиллаж байгаа 100 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэж, өмгөөлөгч, хуульч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагын ажилтнууд 2008 оны долоон сарын нэгний цуст аллага, үймээн самуун юунаас болсонд хөндлөнгийн мониторинги явуулсан байна. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтууд ардчилсан тогтолцоотой Монголд анх удаагаа ноцтой зөрчигджээ гэж үзсэн.
Баримт №7.
Баривчлагдсан хүмүүсийн дунд явуулсан судлагаагаар тэдний 80 орчим хувь нь цагдаа тусгай хэрэгсэл ашиглан хүч хэрэглэн баривчилсан тухайг дурьджээ. Баривчлагдсан хүмүүсийн 52 хувь нь бие эрхтэндээ ямар нэг хэмжээгээр хүнд хөнгөн гэмтэл авчээ. 66 хувь нь айлган сүрдүүлэх , дарамтанд өртжээ. “Та нарыг буудах эрхтэй. Гурван жилийн ялтай шүү”, “Насанд хүрээгүй хүүхдүүдийг 20 жилээр шоронд хатаагаад өгнө шүү”. Та нарыг бүгдийг чинь алсан ч яадаг юм бэ. Бидэнд тийм эрх нь байна.
Эд нар чинь 5-10 жилийн ял авна шүү дээ” хэмээн сэтгэл санаагаар унагааж саатуулах байрнаас амьд гарахын тулд хилс хэрэг ч зарим нь хүлээжээ.
Баримт №8.
Баривчлагдсан хүмүүсийг цагдаа бүхэн гартаа тааралдсан бүхнээр зодож, толгой өндийлгөх эрхгүй нэвширтэл нь зодож, бороохойн дуу долоон хоногийн турш ер тасраагүй байна. Ийнхүү эрүү шүүлт тулгаж дараа арав хориор нь машинд дуудаж ачаад авч явсан хүмүүс эргэж ирээгүй бөгөөд үлдсэн хэд нь Ерөнхийлөгчийн зарлигаар буудаж устгаад байгаа мэтээр ойлгож, олон хоног цагаар айдасын дунд тамлан тарчлаасан байна.
Баримт №9.
Долдугаар сарын 1-2 –ны өдрүүдэд ор сураггүй болсон хүний тоо 72-т хүрч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож батлагаажуулснаар 49 хүн олдоогүй байсан байна. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын шүүхийн Ромын дүрмийн 7.1 дэх заалт Монголд зөрчигджээ. Сураггүй бологсдыг алагдсанд тооцдог учраас долдугаар сарын 1-нд тав биш 53 хүн алдагжээ гэж төрийн бус байгууллагууд мэдээлж байлаа. Түүний хариуд төр засгийг холбогдох хууль хяналтын байгууллагууд хариу өгсөнгүй.
Баримт №10.
Иргэдийг баривчлах болсон шалтгаанаа мэдэгдээгүй, өмгөөлөгчийн туслалцаа олгоогүй, 24 цагийн дотор ар гэрт нь мэдэгдээгүй, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, галт зэвсэг ашиглах, зодож занчих, хоолгүй ундгүй хонуулах, бие засуулахгүй хорьж цагдах бүхэн нь хүний эрхийн эсрэг эрүү шүүлт байдаг бөгөөд Монголд хүний ёсноос гадуур жинхэнэ зэрлэг танхай эрүү шүүлт явагджээ. Түүний хариуцлагыг хэн хүлээх нь одоогоор тодорхойгүй байна .
Баримт №11.
Хилийн ба дотоодын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг командалсан ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил долдугаар сарын нэгний үймээн самууны эцсийн үр дүнг албан тушаалын хувьд хэнтэй ч хуваалцахгүй нэгэн биеэрээ Засгийн газрын өмнө хүлээх ёстой сайд байсан гэж нийгэмд ойлгогдож байгаа. Хүн ардынхаа аюулгүй байдал, хүн бүр амьд байх тэр эрхэм эрхийг хамгаалах үүргийг гүйцэтгэх засаглал хариуцдаг онцгой бүрэн эрхтэй. Долдугаар сарын нэгэнд манай гүйцэтгэх засаглал иргэдийнхээ тэрхүү Үндсэн хуульд заалттай хүн амьд байх эрхийг хамгаалж чадаагүй. Онц байдлын штаб төрөөс даалгагдсан үүргийг эх орны өмнө биелүүлээгүй.Хариуцлагыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил хүлээх үүрэгтэй.
Хоёр. Сайд Ц.Мөнх-Оргил хуулийн бодлогыг хэрхэн завхруулсан бэ
Их эвслийн засгийн газар”-ыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат , М.Энхсайхан нарын гараар самарч тараахад гишүүн Ц.Мөнх-Оргил ХЗДХ-ийн сайдын албанд очсон нь жирийн хэрэг биш байлаа. Түүний дараа казиногийн хэрэгт холбогдож хэзээ мөдгүй шоронд дуудагдах нь тодорхой боллоо гээд шуугиулаад байсан гурвын гурван гишүүд ямар ч гэм зэмгүй болж хэрэг цайрлаа.Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж мөрдөхөөр Монгол Улсын хууль цаазын Ерөнхий зөвлөх, Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг хоёр ч удаа УИХ-д албан тоот ирүүлээд барсангүй. Онц хүнд гэмт хэрэг үйлдэгсэд Ц.Мөнх-Оргил сайдын үед ингэж дархлаажиж чадсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор суманд хариуцлага алдаж олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан төр захиргааны албан хаагчидад зэмлэл шийтгэл оногдох нь байтугай УИХ-д нэр дэвшчихээд одоо парламентын танхимд шударга ёсыг айлдаад сууж байгаа. Д.Хаянхирваагаас өгсүүлээд.
Тэрээр сайдын сэнтийд залармагцаа ИБМУТ-ийн мэдээллийн санг будилаантуулж, олон арван хятад иргэдэд Монгол улсын “Иргэний үнэмлэх” заримд нь гадаад паспорт олгосон гэмт үйлдэлдээ эрүүгийн цагдаад шалгагдаж байсан Энхжав гэгчийг ХЗДХ-ийн сайдын хуулийн зөвлөхөөр тохоон томилж, хэн болохоо олонд таниулж байлаа. Хэнтэй дөрөө нийлж яваагаар нь шинжиж таньдаг Монголын сайхан ёс заншил бидэнд бий шүү дээ. Энхжав гэгчээр Ц.Мөнх-Оргилыг бас ингэж таньж болно. Энхжав гэгч этгээд 2004 онд болсон УИХ-ын сонгуульд 104 мянган хүнд давхардуулж, бичиг баримт олгосон, 24 000 нас барсан талийгаачдыг амилуулан төрийн сонгуульд оролцуулж, санал өгүүлсэн гэмт үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой нэгэн атал Хууль зүйн яаманд сайдын зөвлөх болж л байдаг. Төрийн эрхийг барих дээд байгууллагын үйл ажиллагаанд ийм хортой үйлдэл хийсэн гэмт этгээдийг ХЗДХ-ийн сайдын албанд зөвлөхөөр авна гэдэг шууд гэмт үйлдэл биш юм гэж үү? Гэмтнийг гэсгээсэн сайд өөрөө бас гэмтэн үү?
Хадгаламж зээлийн хоршоодын 64 тэрбум төгрөгийн луйвар, Хадгаламж банкнаас алдагдсан 14.3 тэрбум төгрөгөөр нэр бүхий УИХ-ын гишүүд Сөүл хотноо казино тоглож үрэн таран хийсэн хэрэг, УИХ-ын гишүүн Ц.Батаа нисдэг тэргээр ан хийж яваад осолд орж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэг, галт тэрэг мөргөлдөж эрдэнэт хүний амь нас үрэгдсэн гэмт үйлдэл, Ми-8 нисдэг тэрэгний сүйрлээр олон арван дайчдын амь насыг хөнөөсөн хариуцлагагүй явдал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд сум суурингаараа химийн хорт бодисонд иргэд оршин суугчид нь хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа зэрэгт зарим нэр бүхий албан тушаалтнуудад голдуу МАХН-ыханд хуулийн хариуцлага хүлээлгэхээр нийгмийн зүгээс нэлээд шаргуу шаардаж байсан юм билээ
Гэтэл Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл заалтыг хулгайлчихсан. Комьпютер техникийн алдаанаас болж, Эрүүгийн хуулийн 272-р зүйл заалтыг орхигдуулсан тул хуульд заагаагүй үндэслэлээр “Ми-8” нисдэг тэрэг осолдсон гэмт хэрэгт хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн тайлбар өгцгөөж билээ. Яланд унахаараа эрх мэдлээ ашиглаад ялынхаа зүйл заалтыг хүртэл нэг ёсондоо хулгайлж гэм зэмгүй болж чаддаг тийм луйварчдыг хүмүүс томчуул гэдэг болж дээ. Ц.Мөнх-Оргилоос одоо ял асууна уу гэхээс төрийн хэрэгт зүтгүүлнэ гэж л байхгүй.
Гурав. Хэвлэл мэдээлэлд элэггүй болжээ эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил
Хэвлэн нийтлэх, үг хэлэх, чөлөөт мэдээ мэдээллийн эрхийн эсрэг Ц.Мөнх-Оргил элдэв хуулийн төсөл санаачлагч нэгэн болоод байгаа. Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нараас асуумаар байна. Хэрхэн юуны учир жагссан, уриалсан, үг хэлсэн бүхнийг онц хүнд гэмт хэрэгт ял оноон цээрлүүлэх тийм харгис хатуу хуулийн төслийг өргөн барихаар санаачилж, эхлэв гэж? УИХ-ын дэгийн тухай хуульд байнгын хороодын хуралдааныг хаалттай явуулах хуулийн төслийг гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Батхүү, Су.Батболд, Ч. Сайханбилэг нар санаачилсан гэгддэг. Энэхүү үйл ажиллагаа нь хүний үг хэлэх хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хязгаарласан төдийгүй Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн үйлдэл учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэл, шаардлагатай тулгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хатуухан зэмлэл хүртсэн. Долоохон хоногийн дараа уг хуулийг өөрчилж хуульчилсан билээ Гэтэл саяхнаас сайхь хоёр гишүүн маань “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн Үндсэн хуулийн зарчим, заалтыг дээдлэн хэт даварсан үйлдэлдээс урьдчилан сэргийлэх чихэнд чимэгтэй нэр хаягтай хуулийн төслийг хамтран санаачилж өргөн бариад байгаа. Хачир дээрээ эрхмүүдийн төслөөс төрийн хуулийн дээд хэмжээ заасан дарангуйллын үнэр ханхалж эхэллээ. Уншиж тунгаацагаая л даа.
“ Эрүүгийн хуулийн 179,1-д: Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төр, засгийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар олон нийтийг хүч хэрэглэхэд өдөөн турхирсан, уриалсан, энэ зорилгоор нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдлыг бий болгоход идэвхтэй оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
179.2-д. Энэ хэргийг зохион байгуулсан, санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн, мөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эд хөрөнгийн болон бусад хүнд хор учирсан бол эд хөрөнгийг нь хурааж 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жагсаал цуглаанд мэдээж хэрэг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах л болно. 179,2-т зааснаар хэвлэл мэдээллийнхнийг энэхүү үйлдэлд хамруулан баривчлах, мэдээллийн техник хэрэгслийг нь хураах, төрийн хуулийн дээд хэмжээ 25 жил хүртэл ял оноох хууль эрх зүйн үндсийг нээж, эрх баригчдын хэмжээ хязгааргүй дархлаа буюу хуулийн дарангуйллыг бий болгож өгнө гэсэн үг. Ийм л зүйл заалттай хууль санаачилдаг болоод байгаа улсын баатар маань Ц.Мөнх-Оргилтой нийлээд.
Долоон сарын нэгэнд яалаа. Жагсаалд очсон жирийн нэгэн иргэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг хоморголон баривчилж өнөөдрийн байдлаар 200 гаруй улс төрийн хоригдолтой болсон шүү дээ Монгол орон. Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил нарын санаачилсан хуулийн төсөл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр орж ирээд УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан нарын эсэргүүцэлтэй бас л тулгарч билээ Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Д.Арвин: “ Би ард түмэнтэйгээ босч тэмцэнэ гээд гурванч удаа хэлчихлээ. Надад 25 жилийн ял оноох уу” гэж тэдний амыг асууж байхав. Араас нь залгуулаад гишүүн Г.Баярсайхан: “Дайн тулааны талбарт ч гэсэн сэтгүүлчид та нөхөд явж, сурвалжлах мэдээлэх эрхтэй. Тийм үүрэг хүлээсэн хүмүүс. Гэтэл үймээн самуунд оролцсон, мэдээлсэн олон түмнийг турхирсан өдөөсөн гэдэг үндэслэлээр сэтгүүлчдийг баривчлах, техник хэрэгслийг нь хураах, магадгүй 25 жил хүртэл ял оноохоор дарамталж болно шүү дээ. Ийм хуулийн төслийг эрх чөлөөт ардчилсан тогтолцоотой Монгол оронд хуульчлан батлагаажуулж хэрэгжүүлж болохгүй” гэлээ. Хууль санаачлагчидын зүгээс Үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдалд онцгой аюул учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж үзсэн ч иргэд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө, ардчиллын үндсэн зарчим, үнэт зүйлсийн эсрэг хүч хэрэглэх хуулийн дарангуйлал бүхий тогтолцоог бий болгох гэсэн санаархал гэж ангийнх нь найзууд үзлээ./ Үргэлжлэл бий/
Эх сурвалж: