logo
“Ред Булл” багийн нисгэгчид  шоу үзүүлсэн байна

“Ред Булл” багийн нисгэгчид шоу үзүүлсэн байна

2011/12/16
“Формула-1” уралдааны “Ред Булл” багийн нисгэгчид Английн Милтон Кийнес хотын гудамжаар давхин үзүүлбэр үзүүлж, фенүүддээ баярлаж явдгаа илэрхийлсэн байна. Тэд дрифт хийх, байрандаа эргэх, шарвах, огцом хурд авах зэргээр төмөр хүлэгнийхээ сүр хүчийг гайхуулжээ. “Ред Булл” багийн герман нисгэгч 2 удаагийн аварга Себестиан Веттел, Австраль нисгэгч Марк Веббер болон Ред Булл-Рено багийн ерөнхийлөгч нар үнэнч фенүүддээ талархаж явдгаа илрхийлж, зургаа татуулж, гарын үсгээ өгсөн байна.     
“Формула-1” уралдааны зам ямар ч донсолгоогүй, энгийн замаас хамаагүй өргөн байдаг учир гудамжаар давхихад хурдан явж болохгүй, машины шал газарт шүргээд багахан хүндрэлтэй байлаа” гэж  Австраль нисгэгч Марк Веббер ярьсан байна.  
Үзэгчид ч дэлхийн хамгийн хурдан нисгэгчид болон 300 км/цаг хурдлах чадвартай уралдааны төмөр хөлгүүдийг ойроос харсандаа баяртай байгаагаа ярьжээ.  “Ред Булл” баг нь Англи дахьь Австри улсын баг юм. 2010 2011 онуудад дараалсан ялалт байгуулсан нь “Формула-1” уралдааны түүхэнд анх удаа Австрийн баг түрүүлсэн үйл явдал болсон байна. “Ред Булл” буюу “Улаан бух” гэж Австрийн энергийн ундаанаас гаралтай нэр бөгөөд тус багийнхан 2016 хүртэл Францын “Рено” автомашины хөдөлгүүр бүхий машинаар уралдах гэрээ байгуулаад байгаа юм байна. Америкийн автомашин үйлдвэрлэгч “Форд” компани 2005 онд сурталчилгааны хариу болгож  “Ред Булл” багт 400 сая долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьж байжээ.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш