Иранд барьцаалагдаж, хоригдож байгаа сахал нь ургаж, өнгө зүс алдсан Америкийн Холбооны Мөрдөх Товчооны (ХМТ) ажилтан видео камер ашиглан Нэгдсэн Улсын эрх баригчдаас тусламж хүсч байна. Тэрбээр, “Би Иранд 3.5 жил хоригдож байна. Миний бие сайнгүй, эрүүл мэнд тааруу байгаа. Гэхдээ намайг хорьсон Ираны бүлэг надад санаа тавьж, миний эрүүл мэндэд сайн анхаарч байгаа. Би чихрийн шижин өвчнөөсөө болж шаналж байна. Намайг ирж суллаач” гэсэн байна.
Роберт, Кристин Левинсон нар 7 хүүхдийн эцэг, эх бөгөөд одоогоос 1 жилийн өмнө буюу Иранд тагнуул хийсэн хэргээр саатуулагдаад байсан уулчдыг суллах үеэр дүрс бичлэгийг интернетэд байрлуулжээ. ХМТ-ы ажилтны эхнэр Кристин Левинсон нөхрийнхөө бичлэгийг үзээд амьд байгааг нь мэдээд баярлажээ. Гэхдээ яг Ираны ямар зэвсэгт бүлэг эсвэл Иран засгийн газрын оролцоотойгоор нөхрийг нь баривчилсныг одоог болтол мэдэхгүй байна. Түүний хорьсон бүлгийн гишүүдтэй холбоо барих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч амжилт олоогүй байна. Кристин Левинсоны гэр бүл, нөхрөө, аавыгаа суллуулахын тулд өөрсдөөс нь шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна. 63 настай Роберт Левинсон Ираны Киш арлын ойролцоо нууц хувийн мөрдлөг хийж байгаад 2007 онд гэрийхнээсээ сураг тасарсан байна. Роберт Ираны хууль бус тамхины наймааны бүлгийг мөрдөж байсан байна. Гэсэн ч түүнийг Ираны яг хаана хоригдож байгаа эсвэл өөр улсад хоригдож байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. ХМТ Түүнийг аль нэг бүлэгт барьцаалагдсан гэж таамаглаж байгаа юм. Түүний бичлэг олонд ил болсны дараа Ираны засгийн газар баривчилгаа, хорионд ямар нэг оролцоо байхгүй. Түүнийг хаана хоригдож байгааг мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Америкийн төмөр хатагтай Хиллари Клинтон Робертыг суллуулахын тулд Ираны засгийн газарт тусалж, хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байна.
Shuum.mn