logo
Дуучин Бат-Отгоныг шүүх хурал хойшилжээ

Дуучин Бат-Отгоныг шүүх хурал хойшилжээ

2011/12/19

Швед Улсад хүний амь бүрэлгэсэн хэрэгт татагдан баривчлагдаад байгаа «S and I» хамтлагийн дуучин С.Бат-Отгонд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд болох байсан ч хойшлуулсан байна.

С.Бат-Отгон нь Шведийн Сток­гольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 11-нд 18 настай араб залууг хутгалснаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт ял­лагдагчаар татагдсан юм. Түүний гэм бурууг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж байгаа ч шүүх хурал нь хараахан болоогүй байгаа. Шведийн талаас Монголын Гадаад харилцааны яамны Консулын газарт шүүх хурлыг хойшлуулан, энэ сарын 19-нд хийх болсон тухай урьдчилсан мэдээ ирүүлсэн байна. Гэхдээ шүүх хурлын тов дахин өөрчлөгдөж магадгүй аж.

Гадаад харилцааны яамны зүгээс С.Бат-Отгоны ар гэрийнхэнд виз гаргах зэрэг асуудлаар бүх талын туслалцаа үзүүлж байгаа юм байна. Одоогийн байдлаар энэ сарын 19-нд болох шүүх хуралдаанд С.Бат-Отгоны нэг ах нь оролцохоор болоод байгаа аж.

Н.Туяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш