60 гаруй см өндөртэй Энэтхэг сурагчийг дэлхийн хамгийн намхан эмэгтэйгээр тодруулж, Гиннесийн номонд бүртгэжээ. 62.8 см өндөртэй Жоти Амге өмнө нь хамгийн намхан хүнээр шалгарч байсан Америкийн иргэн Бриджет Жорданаас долоон см намхан юм байна.
Баасан гаригт Нагпур хотод 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх үед нь Амгед Гиннесийн батламжийг гардуулан өгчээ. Эмч нар түүнд ахондроплази буюу мөгөөрсний хэвийн биш хөгжилтэй гэсэн онош тавьсан учраас тэрээр цаашид өсч том болохгүй юм байна.
Жоти Амгег 2009 онд дэлхийн хамгийн намхан өсвөр насны хүүхдээр тодруулж байжээ. Тухайн үед тэрээр 61.95 см өндөр байсан байна.
Түүхэнд хамгийн намхан эмэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байсан хүн бол 1876-1895 оны хооронд амьдарч байсан, Голландад төрсөн Полин Мастерс аж. Тэрээр ердөө 58 см өндөртэй байжээ. Полин Нью Йорк хотод 19 насандаа өвчнөөр нас барсан байна.
Нагпур хотод гэр бүлийнхэнтэйгээ байхдаа батламжаа гардаж авсан Амге хэлэхдээ "18 насны төрсөн өдрөөрөө дэлхийн шинэ дээд амжилтын эзнээр тодорсондоо үнэхээр баяртай байна, манай гэр бүлийнхэн бүгдээрээ баярлаж байна, энэ төрсөн өдрийн бэлэг шиг санагдаж байна, би ийм төрсөндөө баярладаг, би ийм намхан байгаагүй бол ингэж дээд амжилтын эзэн болохгүй байх байсан, бас Япон, Европ болон бусад гайхалтай орнуудаар хэзээ ч аялж чадахгүй байсан байх" гэжээ.
Гиннесийн номны төлөөлөгчдийн мэдээлснээр эмч Жотигийн өндрийг 24 цагйн дотор гурван удаа хэмжжээ.
Болливүдийн киноны од болох мөрөөдөлтэй Жоти Амге дөрвөн настай байхаасаа эхлээд энгийн сургуульд сурч боловсорсон байна. Саяхан тэрээр дунд сургуулийнхаа шалгалтыг өгчээ. Тэрээр их сургуульд элсэн суралцахаар төлөвлөж байгаа юм байна.
Э.АМАР