Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх нь гэй эрчүүдийн хувьд илүү эрүүл орчныг бий болгож болно гэдгийг Америк судлаачид хэлж байна. Массачусеттс мужид ижил хүйстнүүд гэр бүл болохыг хуулиар зөвшөөрсний дараа гэй эрчүүдийн эмнэлэгт хандах тоо үлэмж буурчээ. Үүнд тэдгээр эрчүүд тогтвортой харилцаатай байдаг эсэх нь хамаагүй гэж Америкийн Олон Нийтийн Эрүүл Мэнд сэтгүүлд нийтэлсэн байна.
Их Британий ДОХ туссан өвчтөнүүдэд туслах буяны байгууллагаас мэдээлснээр аз жаргал эрүүл мэнд хоёр хоорондоо холбоотой гэнэ. Гэй эрчүүд жирийн эрэгтэйчүүдийг бодвол сэтгэл гутралд илүүтэй өртдөг гэдгийг судлаачид батлаад байсан билээ.
Америкийн зургаан мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг бөгөөд хамгийн түрүүнд 2003 онд Массачусеттст энэ төрлийн хуулийг баталжээ.
Колумбийн их сургуулийн эрдэмтэд хууль батлагдахаас өмнөх 12 сарын хугацаанд болон дараах 12 сарын хугацаанд эмнэлэгт тодорхой шалтгаанаар хандсан 1211 ижил хүйстэн эрчүүдийг судалгаандаа хамруулжээ. Улмаар судлаачид тэдгээр эрчүүдийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх болон сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ авах эрэлт хэрэгцээг нь судалсны дүнд шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараа эрчүүдийн эмнэлэгт хандах нь 13 хувь буурсныг тогтоожээ.
Хууль хэрэгжиж эхэлсний дараа цусны даралт болон сэтгэл гутралд орсон гэй эрчүүдийн тоо буурсан аж. Харин судалгаанд лэйсби эмэгтэйчүүдийг хамруулаагүй байна. Судалгааг ахалсан эмч Марк Хатзенбуехлер хэлэхдээ “бидний судалгааны дүн тэдгээр саад бэрхшээлүүдийг арилгаснаар гэй, бисексуаль эрчүүдийн эрүүл мэндийн байдал сайжирч байгааг харуулсан, гэрлэлтийн эрх тэгш байдал нь стресстэй холбоотой өвчлөлийг бууруулснаар олон нийтийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байж болох юм" гэжээ.
Англид төвтэй Terrence Higgins Trust хэмээх ДОХ туссан өвчтөнүүдэд туслах буяны байгууллагын төлөөлөгч хэлэхдээ гэй эрчүүдэд тэгш бус хандах нь тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэсэн байна.
Э.АМАР