Арабын хувьсгалын галыг асаасан Тунисын Мохамед Боузизи нийгэм болон эрх баригчдынхаа шударга бус байгааг эсэргүүцэн өөрийгөө зулын гал болгосоноос хойш яг нэг жил өнгөрч байна.. Тунисчүүд түүнийг баатар болгон өргөмжилжээ. Жимс ногоо худалдаж амьдрал ахуйгаа авч явдаг байсан Боузизи өдөрт арай гэж 10 доллар олдог байжээ. Хотын эрх баригчид болон засгийн газрын албан тушаалтнууд жимсyий худалдаачдын бүтээгдэхүүний үнэнд хяналт тавьж, тэднийг дарамталж, чөлөөт зах зээлийг нь хаадаг байсныг эсэргүүцсэн Мохамед Боузизид Сиди Боузид хотод олны өмнө өөрийгөө шатаасан гэж түүний авга ах ярьж байна. 2010 оны 12 сарын 17-нд буюу одоогоос яг 1 жилийн өмнө эмэгтэй шалгагч Боузизигийн мухлагт ирэн дарамталж, хэл амаар дайрч доромжлон, гэрчүүдийн ярьж байгаагаар түүнийг алгадаж, биед нь халдан худалдаж байсан жимс ногоог хураан авсан юм. Хэдийгээр дээд боловсролтой боловч Боузизи өлөн зэлмүүн амьдарч байгаадаа, Тунисын нийгэм ялзарсан байгааг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байхгүй, тухайн үеийн ерөнхийлөгч асан Бен Алигийн дэглэм хэрээс хэтэрч авлига хээл хахууль газар авсан байгааг эрх баригчиддаа мэдрүүлж, цочроо өгөхийн тулд тэрээр өөрийгөө шатаасан юм. Түүнээс хойш засгийн газрын эсрэг хөдөлгөөн өвсөнд зурсан шүдэнз мэт газар авч Тунис даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Ерөнхийлөгч асан Бен Али биеийн байдал нь хүндрээд байсан Боузизиг эргэж эмнэлэгт очсон боловч оройтсон байжээ. Учир нь Бен Алиг эсэргүүцсэн жагсаал цуглаан өргөжиж, Тунисын хувьсагал аль хэдий нь эхэлсэн байжээ. Бен Али хүчээр засгийн эрхнээс түлхэгдэж, Саудын Араб руу оргон зайлснаас хойш яг 14 хоногийн дараа Арабын хаврыг эхлүүлсэн Боузизи амьсгал хураасан байна. Мохамед Боузизи яг засгийн газрын байрны өмнө өөрийгөө шатаасан юм. Боузизи хэдийгээр сайн сурдаг оюутан байсан боловч түүнд ажил олдоогүй тул ар гэрээ тэжээхийн тулд их сургулиа хаяж, жимс ногоо худалддаг болжээ.
“Боузизи хэдийгээр Арабын ертөнцийг өөрчилж, олон улсын ард иргэдэд эрх чөлөөний үнэрийг мэдрүүлсэн боловч амиа хорлох ёсгүй байсан юм. Гэхдээ би дэлхийг өөрчилсөн хүүгээрээ бахархаж явдаг” гэж түүний ээж Мануба ярьсан байна.
Боузизигийн эсэргүүцлээс үлгэр жишээ авсан Алжир, Египет, Йемен, Бахрейн, Иордан, Ливийн иргэд ар араасаа дуу аван удаан хугацаанд оршин тогносон, нэг хүний ялзарсан дэглэм, нийгмийн шударга бус хуваарилалтыг эсэргүүцэн жагссанаар Арабын ертөнцийн хувьсгал эхэлсэн юм. Тунисын араас Египетийн Хосни Мубарак төрийн эрхнээс түлхэгдсэн. Африк тивийн хаан гэж өөрийгөө бодож байсан Ливийн Каддафи ард түмнийхээ эсрэг буу шагайж, удалгүй ард иргэдийнхээ гарт амь үрэгдсэн. Йемемний Сале засгийн эрхнээс буухаа мэдэгдээд байгаа. Одоо Сирийн Башар Асадыг ижил хувь заяа хүлээж байгаа. Түүний дэглэм нуран унах нь цаг хугацааны л асуудал болдоод байгаа юм. Арабын олон хүмүүсийнамьдрал хувь заяанд өөрчлөлт авчирсан Мохамед Боузизи Тунисын хөдөө газар тайван нойрсож байна.
Shuum.mn