logo
Дунд суудлын хуралдаанууд болно

Дунд суудлын хуралдаанууд болно

2011/12/20
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Засгийн газрын зарим тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлоод байна. 2011 оны 12-р сарын 27-ны өдөр хийх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар, Засгийн газрын 2010 оны “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг, мөн сарын 28-нд хийх Дунд суудлын хуралдаанаар Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг тус тус хянан шийдвэрлэнэ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш