Египетийн аюулгүй хүчнийхэн цэргийн удирдлагуудыг эсэргүүцэн жагссан жагсагчдыг харис хэрцгийгээр зодож байгаа дүрс бичлэг интернетэд тавигджээ. Тэдний дунд эмэгтэй жагсагч хүртэл байжээ. Эмэгтэй жагсагч амиа алдсан эсэх нь тодорхойгүй ухаангүй хэвтэж байхад нь аюулгүй хүчнийхэн ирж нэмж зоджээ. Мөргөлдөөний улмаас доод тал нь 10 хүн амиа алдаж 500 гаруй хүн гэмтсэн байна. Жагсагчид цэргийн удирдлагуудыг төрийн эрх мэдлийг даруй ард түмний гарт шилжүүлэн өгөхийг шаардан жагссаар байгаа юм. Аюулгүй хүчнийхэн жагсагчдын байрлаж байсан майхныг эвдэж шатаасан бвайна. Аюулгүй хүчнийхэн хүчирхийлэл үйлдэж, жагсагчдын амь насанд халдаж байгааг Египетийн ерөнхий сайд Камал Ганзури үгүйсгэсэн хэвээр байна. Египетэд хэдийгээр парламентын сонгууль болж өнгөрсөн боловч үр дүн нь гараагүй, ирэх 3 дугаар сард нэгдсэн үр дүн гарна. Урьдчилсан байдлаар Лалын ахан дүүс нам олонхи болох нь тодорхой болоод байгаа юм. Египетийн 200 жилийн түүхтэй Шинжлэх Ухааны Институт мөн галд шатаж, эртний ном судар шатсан байна. Хэдийгээр ерөнхийлөгч асан Хосни Мубарак засгийн эрхнээс түлхэгдсэн ч жагсагчид цэргийнхнийг эрх мэдлээ хурдан шилжүүлж өгөхийг шаардан жагссаар байгаа бөгөөд мөргөлдөөнд олон арван хүн амиа алдаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn