logo
Удахгүй гуравдугаар Кимийн “үүр” цайна

Удахгүй гуравдугаар Кимийн “үүр” цайна

2011/12/20
Би бол Умард Солонгос, Умард Солонгос бол би! гэдэг байсан эрхэм Ким Чен Ирийн нар жаргалаа. Түүний эцэг Ким Ир Сон Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын дэмжлэг дор Хойд Солонгосыг байгуулсан. Зөвлөлтөөр дэмжүүлсэн Умардчууд АНУ-р дэмжүүлсэн Өмнөд Солонгос руу халдсанаар Солонгосын хойгийн дайн эхэлж байлаа. Хоёр солонгос хэзээ ч энхийн хэлэлцээр хийгээгүй. 1953 онд Солонгосын дайны дараа түр гал зогсоох гэрээ л байгуулсан. Тэгэхээр хоёр улс одоог хүртэл дайны байдалд байгаа гэсэн үг. Их удирдагч Ким Ир Сон 1980 онд залгамжлагчаараа  хүү Ким Чен Ирийг зарласан.  1994 онд нас барсны дараагаар  Ким Чен Ир албан ёсоор Коммунист улсыг удирдах болсон юм. 1998 он гэхэд бүх эрх мэдлийг өөртөө бүрэн төвлөрүүлж чадсан байна. Умард Солонгосыг тэтгэдэг байсан ЗХУ нуран унаснаар Умардчууд хүнд байдалд орсон. Өлсгөлөн нүүрлэж, ган гачиг, үер усны аюулаас болж олон мянган хүн амиа алдсан. Хэдийгээр эрх баригчид амиа аладагсдын тоог нуудаг ч гадны ажиглагчдын үзэж байгаагаар доод тал нь 2 сая гаруй хүн байгалийн гамшиг, өлсгөлөнгөөр амиа алдсан гэж үздэг байна. Ким Чен Ир кинонд нугасгүй нэгэн. Түүний хувийн цуглуулганд Умардад хийсэн 20 мянга орчим кино байдаг байна. 2000 онд хоёр Солонгосын төрийн тэргүүн нар уулзаж, харилцаа дулаарч эхэлж байсан. Гэсэн ч Умардчууд цөмийн хөтөлбөрөө улам эрчимжүүлж, 2006 онд цөмийн пуужин туршсанаар улсуудын харилцаа дахин хүйтэрсэн. Гадны улсуудын дарамт шахалт нэмэгдсэний дараа 2007 онд  хоол хүнсний тусламжийн хариуд цөмийн хөтөлбөрөө түр зогсоож байсан. 2009 онд АНУ-ын 2 сэтгүүлчийг барьж саатуулсан ч Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон  сэтгүүлчдийг суллуулж чадсан билээ. Өнгөрсөн оны 11 сард Өмнөд хөршөө өдөн хатгаж, хилийнх нь ойр цэргийн сургуулилт хийсэн гэж буруутган гал нээж, Солонгосын хойгийн дайн дэгдээх шахсан эрхэм 17 жил 23 сая Солонгосчуудыг төмөр нударгаар захирсан юм. Хоёрдугаар Кимийн нар жаргалаа. Удахгүй гуравдугаар Кимийн үүр цайна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш