Колтон Харрис-Мур гэгч залуу АНУ-ын 9 муж болон Канадын Бритиш Коламбия мужуудаар явж, хувийн жижиг нисэх онгоц, завь, автомашин хулгайлдаг байжээ. Түүнийг хөл нүцгэн хулгайч гэж хочилдог болсон байна. Учир нь тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ мөрөө баллахын тулд голдуу хөл нүцгэн байдаг аж. ЕБС-аа хаяж, 2008 онд хүүхдийн шоронгоос оргосон тэрээр өөрийгөө онгоцны нисгэгч гэж боддог бөгөөд хүмүүсийн онгоц, завь, автомашин хулгайлдаг байж. Баасан гаригт түүнтэй холбогдолтой шүүх хурал болж, 30 гаруй хэрэгт буруутгасан байна. Тэрээр 2 жилийн хугацаанд 30 гаруй тээврийн хэрэгсэл хулгайлж, бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн байна. Колтон Харис-Мур хулгайн онгоцоо жолоодож яваад Карибын тэнгист оршдог Бахамаст ослын буулт хийхдээ бусдын хэд хэдэн байшинг мөргөж эд зүйлст нь хохирол учруулан баривчлагдсан байна. Тэрээр шүүх хурал дээр ашгийн төлөө бус сонирхлын төлөө гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээсэн байна. Сонирхолтой нь кино бүтээгчид түүний хийсэн хулгайн хэргээр зохиол бичиж кинонд тоглуулахаар гэрээ хийж 1.3 сая доллар төлөхөөр болсон байна. Колтон Харрис-Мур кинонд тоглож олсон мөнгөөрөө бусдын хохирлыг барагдуулна. Дараа нь шоронд ялаа эдлэх юм байна.
Shuum.mn
Shuum.mn