logo
Багш нар ажил хаялтаа зогсоолоо

Багш нар ажил хаялтаа зогсоолоо

2011/12/20
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсролын шинжлэх ухааны  үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзсан.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхэлжээ. Тиймээс багш нарын ажил хаялт зогсож, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулу эхэллээ.
Ерөнхий сайдын түвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт   хэлэлцээр өндөр түвшинд  эхэллээ гэж ойлгож байна хэмээн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар энэ үеэр хэлжээ.  
Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг  ирэх хоёр болон тавдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш