“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг тогтоосон байна.
Мөн дугаарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6 дахь заалт, 11.4,11.5 дахь хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийг эмхтгэлийн шинэ дугаарт нийтэллээ.
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад ямар өөрчлөлт оруулсныг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.
Эмхтгэлд Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын зарим тогтоол түүнчлэн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоосон УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Хэмжээг тогтоохдоо хувь, хишгийг хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд олгох бөгөөд иргэн бүрд 128 000 төгрөг, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд 1 сая төгрөг тус тус олгохоор хэмжээг нь тогтоосон байна. Ямар тохиолдолд бэлэн болон бэлэн бусаар тооцож олгохыг энэ тогтоолоос дэлгэрэнгүй танилцах боломжтой.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт, Шүүгчийн болон прокурорын , мөн Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхтгэлийн дугаарт ,Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Зэрэг дэв олгох тухай”, “Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг нийтлэв.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хамрах хүрээ, хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт хэрхэн хийгдэх талаар “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай .
Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, “ Хэлэлцээр батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци