Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын онцлог болон дэлхийн зарим орны туршлагаас хамаарч УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болох хэдий ч төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулахгүйгээр зайлшгүй хязгаарлалт тавих шаардлагатай гэж үзээд “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн зохицуулалтыг бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив.
Мөн өнөөдрийн Бүлгийн хуралдаанаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тухайн хуулийн төсөлд тусгасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг даргыг аль ч шатанд нэг ижил зарчмаар томилох бус, харин засаг захиргааны шатлалыг онцлог бүрт нь уялдуулан тогтоож байх нь зүйтэй гэснийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Ардчилсан намын бүлгээс Сумын хорооны Засаг даргыг тухайн сум, багт байнга оршин суугч иргэд нийтээрээ шууд сонгох нь зүйтэй гэж үзэн уг саналыг төсөлд нэмж тусгахаар холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуралдааны төсгөлд Нийтээр тэмдэглэх өнгөрүүлэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Арванхоёрдугаар сарын 29 буюу Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ойг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгон хуульчилж, үндэсний бөх барилдуулан, улмаар амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгохоор заасныг бүлгийн гишүүд дэмжиж, уг хуулийн төслийг холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.