logo
Монгол охиныг үрчилж авсан Эван Макгрегор бусдаас өөр байхыг хүсдэг

Монгол охиныг үрчилж авсан Эван Макгрегор бусдаас өөр байхыг хүсдэг

2011/12/20
Бяцхан монгол охиныг үрчилж авсан нэрт жүжигчин Эван Макгрегор "Nylon Guys" сэтгүүлд тун задгай ярилцлага өгчээ. Тэрээр улаан хивсэн дээгүүр заавал зангиатай алхах хэрэггүй гэж яриагаа эхэлж, олон зүйлийг өөрөөр хийхийг хүсдэгээ илэрхийлсэн байна. "Улаан хивсэн дээгүүр алхаж буй хүмүүс хэтэрхий баригдмал сэтгээд байх шиг санагддаг. Хэрвээ ёслолын ажиллагааны үеэр хүрэм өмсөж, зангаа зүүгээгүй бол хувцас өмсөөгүйтэй адил санагддаг гэх юм.  Харин миний хувьд бусдаас өөр байхыг хүсдэг. Тэгж харагдахыг хүсч байгаа юм биш, би үнэхээр бусдаас арай өөр. Би гэртээ бүгээд суухыг хүсээгүй. Гэхдээ миний гэр бүлийнхэн намайг гэрээсээ гарахаас дургүй болгосон. Намайг хэт гэрсэг гэж бичихэд би дургүй" гэх мэтээр Эван Макгрегор ярьсан байна.
Эх сурвалж:
"Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш