УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах - бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн гишүүдэд танилцуулсан юм.
Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацааг 2015 он бус 2017 он болгох саналыг эрхэм гишүүд гаргасныг тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Газрын тосны борлуулалтын орлогоос тусгай сан байгуулахаар уг тогтоолд тусгасан бөгөөд уг сангийн хөрөнгийг газрын тосны судалгаа хийх, хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийлгэх, судалгааны төв болоод лаборатори байгуулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн дээрх тогтоолын төсөлд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой, шаардлагатай бол өргөтгөх бололцоотойгоор зүүн, төв, баруун бүсэд байгуулах, олборлосон газрын тосыг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахуудыг байгуулахаар тусгасан байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар ч тогтоолын төсөлд тодорхой заасан байна.
Байнгын хорооны дарга Д.Зоригт газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төрийн өмчийн оролцоо байх шаардлагатай эсэхийг тодруулж байлаа. Харин Х.Бадамсүрэн гишүүний хэлснээр гишүүд энэ асуудалд өөр өөр байр сууринаас хандсан аж. Харин ажлын хэсэг гишүүдийн саналыг нягталж үзээд стратегийн ач холбогдолтой асуудал болохоор болосвруулах үйлдвэрийг том, жижиг гэж ялгалгүй төрийн өмчийн оролцоотой байх нь зүйтэй гэж үзсэн аж.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн мэдээлснээр, Засгийн газрын зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа орд газраас боловсруулах бүтээгдэхүүнээ авах газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бол төрийн өмчийн оролцоотой байх, гаднаас түүхий эдээ оруулж ирэн боловсруулах бол төрийн өмчийн оролцоо байх шаардлагагүй гэсэн саналтай байгаа юм байна. Гэхдээ төрийн хэдийн хувийн оролцоотой байхыг тодорхой заах шаардлагагүй гэжээ.
Ингээд байнгын хорооны гишүүд Газрын тосны ордод түшиглэн боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой байгуулах гэсэн саналыг дэмжлээ.
Үүний дараа "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
"Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Г.Бурмаа