logo
АНУ-ын агаарын цохилтонд өртсөн охин Техаст эмчлүүлж байна

АНУ-ын агаарын цохилтонд өртсөн охин Техаст эмчлүүлж байна

2011/12/24
4 настай бяцхан охин юу ч болоогүй юм шиг баясгалантай сууна. Сайн санаат  дурын эмч нар Шакира буюу “Талархал” хочтой охиныг Пакистанд нэгэн хогийн савнаас олжээ. Шакира одоо Техас мужын Галвстон хотож эмчлүүлж байгаа юм байна. Тэрээр Пакистанд АНУ-ын DRONE буюу нисгэгчгүй онгоцны агаарын цохилтонд өртөж нүүр нь түлэгдсэн байна. Эмч нар түүнийг азтай гэдэг байна. Учир нь агаарын цохилтын үеэр түүнтэй хамт байсан 2 хүүхэд амиа алдсан байна. Шакира удахгүй гар нүүрний арьс нөхөн сэргээх мэс засалд орно. Эмч нар түүнийгямар ч  үнэ төлбөргүй эмчлэх юм байна. Мэдээж мэс засал удаан хугацаанд курс байдлаар явагдана. Хүүхдийн биений эсийн нөхөн төлжилт насанд хүрсэн хүнийхээс хэд дахин хурдан байдаг учир арьс нөхөн сэргээх мэс засал амжилттай болно гэж эмч нар найдаж байна. Мэдээж түүний нүүр хуучин шигээ болохгүй ч одоо байгаагаасаа арай дээрдэх юм байна. АНУ-ын агаарын  хүчин Талибаны зэвсэгт дайчдыг устгах зорилгоор Пакистаны хилийн дагуух хот суурингууд руу нисгэгчгүй онгоцоор агаарын цохилт өгдөг байна. Агаарын цохилтоос болж Пакистаны энгийн иргэд амь үрэгдэж байгаад эрх баригчид дургүйцдэг. Мөн цэргийн ажиллагаанаас болж АНУ болон Пакистаны харилцаа хүйтрээд байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш