logo
Дмитрий Медведев улс төрийн шинэчлэл хийхээ амлалаа

Дмитрий Медведев улс төрийн шинэчлэл хийхээ амлалаа

2011/12/24
Төрийн Думын сонгуулийн булхай луйврыг эсэргүүцсэн жагсагчдын эсэргүүцэл, дарамт шахалтанд орсон ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев ард иргэддээ хандсан оны сүүлчийн мэдэгдэлдээ Оросын улс төрд шинэчлэлт реформ хийхээ амлалаа. Өөрчлөлт шинэчлэлтдээ тэрээр улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх, орон нутгийн удирдлагыг томилдог бус иргэд шууд сонгодог байх зэргийг багтаасан байна. Медведев Оросын улс төрийн систем дампуурсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний илтгэлийг сонсохоор Оросын топ улс төрчид болон намуудын дарга нар хүрэлцэн ирсэн байна. Тэрээр сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааныг барууны улсууд тэр дундаа АНУ дэмжсэн болохыг онцолсон байна. Тэрээр мэдэгдэхдээ, “Орос оронд эмх замбраагүй байдал бус ардчилал, ирээдүйдээ итгэх итгэл   хэрэгтэй байна. Нийгэм хөдөлгөөнд орж, иргэд эрх ашгаа хамгаалахаар тэмцэж, хууль ёсны дагуу эрх баригчиддаа шаардлага тавьж байгаа нь сайн хэрэг. Оросын хувьд ардчилал бэхжиж байна” гэсэн байна.
Хэдийгээр Медведев улс төрийн эрс шинэчлэл хийнэ гэж мэдэгдэж байгаа ч түүнийг ирэх ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан улс төрийн шоу хийж байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Ялангуяа Медведевийн шинэчлэх гээд байгаа улс төрийн системийг Оросын “Царь” гэгддэг Владимир Пурин ийм хаагдмал дампуу байдалд оруулсан гэж сөрөг хүчнийхэн түүнийг шүүмжилж байгаа юм.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш