Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлсэн 100 аж ахуйн нэгжийн удирдлагуудыг өчигдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн бизнес эрхлэгчдээ Засгийн газрын тэргүүн Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа нь анхны тохиолдол юм.
Энэ жилийн хувьд хамгийн их татвар төлсөн 100 аж ахуйн нэгжийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгой”, “Монголын алт МАК”, “АПУ”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Мобиком”, “Скайтел”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дулааны 3 дугаар цахилгаан станц”, “Талх чихэр ХК”, “МИАТ “Худалдаа хөгжлийн банк” зэрэг байгууллагууд өнгөлжээ.
Ерөнхий сайд, “Манай Засгийн газрын үед концессын гэрээгээр хувийн аж ахуйн нэгжүүдээр томоохон ажлуудыг гүйцэтгүүлдэг боллоо. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэг шатаар ахисан гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шийдвэр бодитойгоор хэрэгжиж Тавантолгойн хувьцаанаас иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч гэсэн тусгахыг хичээж байна. Тавантолгой болоод бусад томоохон бүтээн босголтод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангахад ихээхэн анхаарч байна. Цаашид ч энэ бодлого төр засгийн анхаарлын төвд байх ёстой . Манай улсын эдийн засаг тэлж, өргөжих бүх боломж нээгдлээ. Ийм таатай боломжийг бид бүгдээрээ ашиглаж, улс орноороо хожиж гарах ёстой гэж бодож байна.
Гэхдээ өнөөдөр энэ шилдэг аж ахуйн нэгжүүдийн дотор барилгын компаниуд, банкуудын төлөөлөл бараг харагдсангүй. Үүнд ямар учир байна вэ. Татвараа төлөхгүй нуугаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ асуудлыг бид хариуцлагатайгаар авч үзнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд татвараа ил тод, нээлттэй төлдөг байхыг энэ дашрамд уриалж байна. Ийм үүрэг даалгаврыг ч би холбогдох газруудад өгч байгаа. Ирэх жил барилгын, уул уурхайн, банк санхүүгийн салбараас улсынхаа сан хөмрөгийг арвижуулагч нар гараасай гэж ерөөж байна. Үр өгөөжтэй он жилүүд байгаасай гэж хүсээд, Засгийн газраас цаашдаа нийгмийн хариуцлагыг сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж урамшуулах болно” хэмээн тэмдэглэлээ.