logo
12 дугаар сарын 29-нийг амралтын өдөр болголоо

12 дугаар сарын 29-нийг амралтын өдөр болголоо

2011/12/24
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.  Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны баярын өдөр 12 дугаар сарын 29 гэсний дараа 30,31-ний гэж нэмэх С.Бямбацогт гишүүний санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй тул тэрбээр саналаа татахаар болсноо мэдэгдсэн. Ингээд Байнгын хороогоор гишүүний горимын саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 20 нь дэмжив. Ингэснээр 12-р сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Мөн энэ өдөр бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхаар болж батлагдлаа. Харин Ж.Сүхбаатар гишүүний гаргасан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай “хуулийн нэрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” гэж өөрчлөх горимын санал гишүүдийн дэмжлэг авсан юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш