logo
Алла Пугачёва нууцаар хуримлажээ

Алла Пугачёва нууцаар хуримлажээ

2011/12/27
Оросын “Эстрадын хатан хаан” гэгддэг Алла Пугачёва тун ч нууцлаг байдлаар ажин түжин хуримлажээ. Түүний тав дахь албан ёсны нөхөр Максим Галкин хэмээн Николай Басков “Twitter”-ээрээ дамжуулан зарласан байна. Тэрбээр “Хосууд өнөөдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.  Дотны найз маань гэрлэж байгаад баяртай байна” гэжээ.

Харин А.Пугачёвагийн хэвлэлийн төлөөлөгч Римма энэ талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ тэр Басковын мэдээллийг батлаагүй боловч үгүйсгээгүй байна. Өмнө нь Оросын хэвлэл, мэдээллээр Пугачёва, Галкин нарыг арванхоёрдугаар сарын 24-нд хуримлана гэх мэдээлэл гарч байсан бөгөөд өөрийгөө Пугачёвагийн эгч хэмээн нэрлэсэн эмэгтэй “Галкин, Пугачёва нар нууцаар гэрлэлтээ бүртгүүлнэ. Хуримынхаа ёслолд гэр бүл, ойр дотныхныгоо урина” гэх мэдээлэл өгч байжээ.

Н.Тунгалаг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш